• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ХОЛЕСТЕРИН ЗҮРХНИЙ ӨВЧНИЙ ШАЛТГААН БИШ.

Холестирины онолыг анагаах ухаанд бий болгосон Николай Аничков туулайнуудыг өөхтэй махаар хооллож судасны хатуурал үүсгэж холестерины онолыг бий болгосон бөгөөд судасны хатууралтай болсон туулайнуудын судасны хатуурал нь өөхтэй махаар хооллохоо зогсоосноос хойш 2-3 жилийн дараа хэвийн байдалдаа орж хатуурал нь арилсан байсныг мэдсэн боловч үүний шалтгааныг нь тайлбарлаж чадаагүй тул чимээгүй орхисон байна.

(1928, 1933) 1936 онд Нью Йоркийн Их Сургуулийн Шүүх эмнэлгийн танхимын 2 профессор патанатомич Kurt Landе, биохимич Warren Srerry нар шигдээсээр нас барсан хүмүүст судалгаа хийж холестириноос болж судас хатуурдаг гэдэг нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн байдаг.

Канадын Лондон хотын эмч J.C.Paterson хамтрагчдынхаа хамт 800 ахмад дайчдад судалгаа явуулж судасны хатуурал нь холестеринтой ямарч холбоогүй байна гэсэн дүгнэлт хийсэн байна.

1940 онд Wienhous, Hitsch нар судасны хатуурал нь зөвхөн холестерин дангаараа биш өөр бодисууд ч бас байна гэж баталсан ба С-витамины нөлөөгөөр энэ хатуурал нь багасч байна гэдгийг ч баталсан байдаг. 1949 онд Horlick, Katz нар туршилтын амьтдад үүссэн судасны хатуурал арилж байгааг баталсан ба үүнд С-витамин чухал үүрэг гүйцэтгэж байна гэж дүгнэсэн.

Энэ 2 эрдэмтэн амьтны судасны хатуурал тухайн амьтны биед байгаа С-витамины хэмжээнээс шалтгаалж янз бүрийн хугацаанд арилж байгааг бас баталсан.

1964 онд цацраг идэвхит холестериныг амьтны биед оруулж хаана очиж наалдахыг нь ажигласан ба С-вит ихтэй амьтдын судсанд наалдахгүй байжээ.

(Зайцев ба бусад) Бэйлорын Их Сургуулийн зүрхний мэс засалч Michael De Bakey шигдээс болж эмнэлэгт хүргэгдэж ирсэн 1700 өвчтөнүүдийн холестеринийг нь үзэхэд, эдгээр өвчтөнүүдийн дөнгөж 20% нь холестерин ихтэй байжээ. Доктор Harlan M Krunholz "Journal of the American Medical Association" сэтгүүлд 997 хүнд хийсэн судалгаагаа хэвлүүлсэн байна.

Уг судалгаагаар холестерин ихэссэн болгон шигдээс болдоггүй юм байна гэдгийг баталсан байна. Холестерин нь хүн амьтны биед байгаа хорт бодисыг хамгийн хүчтэй саармагжуулдаг гэдгийг эрдэмтэд баталсан байна. (Figueredo 2003, Park 2005) Зарим судлаачид цусанд холестерин ихсэнэ гэдэг нь организмд хорт бодис ихсэж байг үзүүлдэг гэж баталсан байна .

( Сhi ба бусад 1981) Мөнгөн ус агуулсан ломбо тавиулж шүдний угаа эмчлүүлсэн хүмүүст холестерин нь ихэсдэг бөгөөд эмчлүүлсэн шүдийг нь авуулахад холестерин нь багасч нормдоо орж байжээ. Туулайн биед хар тугалгыг оруулахад холестерин нь ихсэж байжээ. (Tarugi ба бусад 1982).

Туршилтын амьтдыг анатоксиноор нөлөөлөхөд холестерин нь ихсэж байсан ба С-витамин өгөхөд холестерин нь багасаж байжээ. (Yousef ба бусад 2003)

1980д онд холестириныг багасгадаг эм "Статин" гарсан ба гарсан жилдээ 200 сая долларын борлуулалт хийсэн байдаг. Холестеринийг багасгахад шигдээсээр өвчлөхгүй болдог бол одоо дэлхий дахинд уг өвчин байхгүй болсон байх ёстой.

Статиныг худалдаанд гарч эхлэх үед Америкт жилд 550 мянган хүн зүрхээр нас бардаг байсан бол одоо шигдээстэй хүний тоо улам ихсэж жилд 1сая шахуу хүн нас барж байгаа. Одоо Америкт статины борлуулалтын орлого Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнээс хамаагүй их болсон.

Гэтэл шигдээстэй өвчтөний тоо багасахгүй ихсэж байгаа. Үүнийг яаж тайлбарлах вэ? Статин нь судасны хатуурлыг улам эрчимжүүлдэг, яагаад гэвэл холестеринийг багасгахаар кальцийн ион судасны хананд ихээр хуримтлагдаж судсыг улам хатууруулдаг.

Статин зүрхний дутагдал, чихрийн өвчин, хавдраар өвчлөхийг түргэсгэдэг.

2011 онд Journal of Evaluation in Clinical Practice сэтгүүлд хүний холестерин 5mmol/l ( 193mg/dl) их байвал урт насална гэсэн Норвегийн эрдэмтдийн судалгаа гарсан байна.

2011 онд Journal of the American Medical Association сэтгүүлд 32000 хүнд хийсэн судалгааны тайлан хэвлэгдсэн ба уг судалгаанд Статин нь чихрийн шижингээр өвчлөх магадлалыг ихэсгэдэг болохыг баталсан байна .

45-с дээш насны эмэгтэйчүүд Статин уудаг бол чихрийн өвчнөөр өвчлөх нь 50% ихэсдэг гэсэн дүгнэлт Харвардын Анагаахын Сургуулийн эрдэмтэд хийжээ .

Статины гаж нөлөөг баталсан 900-д судалгаа байдаг гэж Аmerican Journal of Cardiovascular Drugs сэтгүүлд гарсан судалгаанд бичсэн байна .

Цусанд байгаа холестирины хэмжээг 160-с бага болговол хүний наслалт богиносно гэсэн судалгаа ч бий. Холестеринийг хэт бага болговол аз жаргалын гормон болох серотонин бага болж сэтгэл гутрал ихсэж амиа хорлолт элбэг болдог байна .

Тиймээс бид холестеринээр оролдох шаардлага байна уу? Манай эмч нар амьтны гаралтай өөх тос идвэл шигдээсээр өвчилнө гэж ярьж байгаа нь шигдээсийг ихэсгэхээс өөр үр дагавар авчрахгүй нь ойлгомжтой.

Гэтэл судлаачид өөх тос их хэрэглэдэг хүмүүс биш нүүрс ус их хэрэглэдэг хүмүүст шигдээс илүү болж байна гэдгийг баталсан байна.

Остеопорозоос айж сүүн бүтээгдэхүүн болон кальцийн бэлдмэл тогтмол их хэрэглэдэг эмэгтэйчүүдэд шигдээс болох магадлал 30% ихэсдэг. Jerzy Ziemba гэдэг польш хүн гипнозоор эмчилгээ хийж Авсрали улсад 22 жил амьдарсан ба түүний холестерин нь өндөр байна, статин уу гэхэд нь уугаагүй ба 7 хоногт 30-35 өндөг 13 жил идсэн ба эх орондоо ирээд зүрхний шинжилгээ өгөхөд таны судас 18 настай хүнийх шиг байна гэж эмч нар хэлсэн байна.

Өндөг их идвэл холестерин ихсэнэ гэж эмийн концерныхон хүмүүсийг айлгадаг ба үүний учрыг одоо ойлгосон байхаа.(Өндөг идэхдээ шарыг нь болгохгүй идэх ёстой). Польшийн эмч Квашневский өндөг иддэг хүнд судасны хатуурал үүсэх биохимийн үндэс байхгүй гэж баталсан байдаг.

Зүрхний өвчний нэг чухал үзүүлэлт болдог 3-глицерид амьтны гаралтай өөх тос их хэрэглэдэг хүмүүст биш харин нүүрс ус их хэрэглэдэг хүмүүст ихэсдэг болохыг олон судалгаа харуулсан байдаг.

Өөх тос хэрэглэхгүй, холестириныг ихэсгэхгүй байлгавал шигдээсээс айхгүй байж болно гэдэг бол үндэслэлгүй болохыг эрдэмтэд батлаад олон жил болж байна. Тэр ч байтугай том ширхэгт холестерин буюу HDL-г 10% ихэсгэхэд хавдраар өвчлөх магадлал 36% багасна гэж эрдэмтэд баталсан байдаг.

Холестерин судасны хананд үүссэн шарханд наалдаж түүнийг томрохоос хамгаалдаг ба энэ нь организм өөрийгөө эрүүлжүүлэх, бүрэн бүтэн байдлаа хамгаалах гэж хийж байгаа үйлдэл юм.

Үүн дээр нь кальци, омега-6 зэрэг 10-д бодис наалдаж түүнийг улам бат бөх болгодог ба ихэнх нь кальци байдаг тул ясны бүтэцтэй ойролцоо хатуу болдог.

Тиймээс судасны хатуурал гэдэг маань маш хатуу зүйл судасны хананд бий болохыг хэлнэ. Харин манай эмч нар өөх идэхээр тэр өөх цусаар нь явж судасны хананд наалдаж судасны хана өөхөлдөг гэж ярихаа болих хэрэгтэй.

Өөхөлдөг бол судасны хатуурал биш зөөлрөлт болно биздээ. Өөхтэй мах зөөлөн гэдийг монголчууд мэднэ дээ уг нь. Кето хоолонд өөх тос 70-80% байдаг, уг хоолыг идвэл судсаар нь цус биш өөх тос урсах болж байна уу?

Анагаах ухаан бол дураараа ярьж болдог сэдэв биш, зөвхөн судалгаанд үндэслэж ярьдаг сэдэв гэдгийг мартаж хэзээ ч болохгүй !

Холестерин бол бидний дайсан биш. Харин ч бид эсийг гэмтэхээс нь хамгаалж байдаг холестеринд баярлаж байх ёстой.

Холестериныг хэт багасгавал хүний нас богиносно гэдгийг дахин сануулая. Холестерингүй амьдрал гэж байхгүй. Холестерин зүрхний шигдээсийн шалтгаан болдог гэдгийг баталсан ямарч судалгаа байхгүй.

Холестериний "Норм"-г баталсан ямарч судалгаа байхгүй, Ө/х холестириний хэмжээ ийм хэмжээнд хүрвэл аюултай гэдгийг баталсан судалгаа байхгүй.

Статин уувал шигдээсээс хамгаална гэдгийг баталсан ямарч судалгаа байхгүй. Чихрийн өвчтэй хүмүүст судасны хатуурал эрчимтэй явагддаг ба үүнээс хамгаалж статин уулгавал тухайн өвчтөний амьд явах хугацааг богиносгохоос өөр ямарч ач холбогдолгүй гэдгийг судлаачид баталсан байдаг.

(Тиймээс холестерин, статин гэдэг үгийг эндокринолог эмч бүрмөсөн мартах ёстой) Судасны хатуурал арилдаггүй гэдэг бол худлаа үг. Холестерины тухай маш олон судалгаа 100 гаруй жил хийгдсэн бөгөөд маш их судлагдсан сэдэв.

Тиймээс холестерины тухай худлаа ярихаа больж шигдээсийн үндсэн шалтгааны тухай ярьдаг болсон цагт л шигдээсийг багасгаж чадна. Зүрхний шигдээсийн үндсэн шалтгаан бол хордлого, халдвар байдаг.

Энэ тухай бичихээр бэлдэж байна. Судасны хатуурлыг арилгаж болно гэдгийг баталсан олон судалгаа бий.

2023-11-08 00:00:00