• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ХҮҮХЭД бүр суралцах боломжтой!

ХҮҮХЭД бүр суралцах боломжтой!

Манай сургууль нь Хөгжлийн Бэрхшээлтэй суралцагчыг хүлээн авч амжилттай төгсгөх орчинтой болгох төслийг Европын Холбоо санхүүжүүлж, НҮБ хэрэгжүүлж байгаа билээ. Тус төсөлд зөвлөх ба нийлүүлэгчийн үүрэгтэй Рехтус Компани суралцхад саадгүй, хүртээмжтэй орчинг 2023 оны эхэнд хийж дуусгасан. Улмаар суралцхад туслах шинэ эриний технологи цахим хэрэгслүүдийг Монголд анх удаа боловсролын байгууллагад нийлүүллээ.

Тухайлбал:

- Харааны бэрхшээлтэй суралцагчдад зориулсан том үсэгтэй, тод шар өнгийн компьютерын гар болон дэлгэц уншигч програм хангамж;

- Хөдөлгөөний бэрхшээлтэй суралцагчдад зориулсан компьютерын хулгана;

- Хоёр гар байхгүй байсан ч ТОЛГОЙ нь л хөдөлж байгаа бол "GlassOuse"-ийг энгийн нүдний шилний адил зүүгээд гар утас, компюьютер, таблет, тэр ч бүү хэл ухаалаг ТВ-тэй “bluetooth”-ээр холбогдоод хүссэн ертөнцөөрөө аял, оролц бас бүтээ!

Одоо чамайг зогсоох зүйл байхгүй! Хүүхэд бүр суралцах боломжтой

2023-11-03 00:00:00