• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
Эрүүл мэндийн төвийн хүндэт ахмад ажилтан Эх баригч Я.Эрдэнцэцэг эмч маань зөвлөж байна

2.Умайн хүзүү хөхний өмөнгийн илрүүлэг шинжилгээнд хэн хамрагдах вэ?

Умайн хүзүү хөхний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгийн удирдамжийн дагуу манай оронд пап түрхцийн шинжилгээг 30 наснаас эхлэн 3 насны давтамжтайгаар хийж байгаа төдийгүй жирэмсэн эмэгтэйд эхний 3 сарын дотор пап түрхцийн шинжилгээг авах боломжтой юм.Та энэхүү товлолт насанд орж байгаа бол заавал өрхийн эмнэлгийг дуудахыг хүлээхгүйгээр өөрөө холбогдон илрүүлэг үзлэгт орох бүрэн боломжтой юм.

3.Умайн хүзүү хөхний өмөнгийн эрт илрүүлэг шинжилгээ төлбөртэй юу?

Ер нь дан умайн хүзүүний өмөнгийн илрүүлэг гэхгүйгээр үйлчлүүлэгч өөрөө эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт эрүүл мэндийн даатгалаа төлсөн нөхцөлд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүйгээр хамрагдах боломж нээлттэй байдаг.Илрүүлэг үзлэгт ирэхдээ та харьяа өрхийн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон иргэний үнэмлэхээ авч ирэх хэрэгтэй.

4.Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн шинжилгээнд заавал хамрагдах ёстой юу?

Өөрчлөгдөж буй эсүүдийг хавдрын урьдал болон хавдрын үед илрүүлдэг хамгийн оновчтой арга бол умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу Пап тест юм. Умайн хүзүүний өмөн эрт үедээ эмнэлзүйгүй буюу ямар нэгэн зовиур шаналгаа байдаггүй тул эрт илрүүлгийн шинжилгээнд товлосон насанд орох нь ач холбогдолтой юм. Умайн хүзүүний хавдар тийм ч хурдан үүсдэггүй. Суурь, урьдал өвчнүүдийн үе шатыг дамждаг. Үүнд 5, 10, 15 жил болж байж хавдар үүснэ. Энэ хугацаанд хавдрын өвчнөөс эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эрт илрүүлбэл өвчин бүрэн эдгэрдэг. Эмчилгээ ч үр дүн сайтай байна.

5.Илрүүлэг шинжилгээнд ахимаг насны эмэгтэйчүүд хамрагдах хэрэгтэй юу?

Ихэнх мэргэжилтнүүд дараах тохиолдолд 65 болон түүнээс дээш насанд пап шинжилгээг зогсоохыг зөвлөдөг.Үүнд өнгөрсөн хугацаанд пап шинжилгээ тогтмол хийлгэсэн төдийгүй сүүлийн 10 жилд багадаа 3 удаа хэвийн гарсан бол хамрагдахгүй байж болно гэсэн үг.Мөн бүрэн гистерэктоми / умай болон умайн хүзүүг нийтэд нь авах мэс засал /хийлгэсэн бол хамрагдахгүй байж болно.

2024-03-11 00:00:00