• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын тушаалаар хүн амын нас хүйс, эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ, оношилгоог,

Өдрийн мэнд

2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын тушаалаар хүн амын нас хүйс, эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ, оношилгоог, зохион байгуулах журам гарснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн боловч манай сумын иргэдийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг маш муу байна. Тийм учраас Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвтэй хамтран 7 хоног бүрийн 2-3 өдөр 10-15 иргэнийг эрт илрүүлэх үзлэгт хамруулж байхаар шийдвэрлэв.

Шаардлага

* Насны багцын эрт илрүүлэг үзлэг үнэ төлбөргүй бөгөөд эрүүл мэндийн даатгал 2019 оноос хойш бүрэн төлөлттэй байх

* Энэхүү эрт илрүүлэг үзлэгт хамрагдах хүсэлтэй хүмүүс багийн эмч нартай уулзаж шинжилгээнд хэрхэн бэлдэх, хэзээ хаана очих талаар зөвлөгөө авна уу.

2024-04-23 00:00:00