• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДЫН ХУРАЛ

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

1992 оны шинэ Үндсэн хуулиас өмнө аймаг, хот, район, сум хороодод төрийн эрх барих дээд байгууллага нь тэдгээрийн Ардын депутатуудын хурлууд байсан юм. Энэ үед сумын АДХ-ын тэргүүлэгчдийн даргаар Яринпилийн Алтаншагай, нарийн бичгийн даргаар Лувсангийн Дэмбэрэлсэрээнэн нар ажиллаж байсан.

1992 онд батлагдсан МУ-ын шинэ Үндсэн хууль нь орон нутгийн удирдлагын өмнөх тогтолцоог үндсээр нь өөрчлөх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн байна.

Шинэ Үндсэн хуулиас салбарлан МУ-ын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдан гарч энэ хуулинд 1996 онд нэмэлт өөрчлөлт оруулж түүний үндсэн дээр Аймаг, нийслэл, сум дүүргйн ИТХ-ын сонгуулийн хууль шинээр батлагдсан.

МУ-ын Үндсэн хуулинд МУЗЗНД нэгжийн удирдлага нь Нутгийн Өөрөө Удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулсны үндсэн дээр хэрэгжүүлэх ба НӨУ ёсыг хэрэгжүүлэх байгууллага нь аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ, баг хорооны Иргэдийн Нийтийн Хурал байна гэж заажээ.

Орон нутагт төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч субьект нь тухайн шатны ИТХ-аас нэр дэвшүүлэн Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргаас батламжлагдсан Засаг дарга байна.

Нутгийн удирдлага нь нэг талаас иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгох эрхтэй оролцож саналаа нууцаар гаргах зарчимд үндэслэн сонгогдсон ИТХ, нөгөө талаас Засаг төрийн төлөөлөгч, Засаг даргын үйл ажиллагааны нийлбэр цогц юм.

ИТХ нь зөвхөн НӨУБ болж төрийн удирдлагын үүргийг Засаг дарга хэрэгжүүлэх болсноор МУЗЗНД-ийн нэгжийн удирдлага нь НӨУБ, төрийн удирдлага гэсэн хоёр бие даасан гэхдээ харилцан хамаарал бүхий хэсгээс бүрддэг. Энэ хоёр байгууллага нь бие биенээ орлох, аль нэг нь давамгайлахгүй байх үндэстэй. НӨУБ нь орон нутагтаа бүрэн засаглах эрх зүйн баримт бичигт хоёр ч удаа нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд тухайн шатны Хурлын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болдог.

Нутгийн өөрийн удирдлагыг төлөвшүүлэх чиглэлд хийсэн томоохон алхам нь ИТХ-ыг иргэдээс шууд сонгох үндсэн дээр байгуулах, төсөв хөрөнгөтэй, дарга нарийн бичгийн даргыг орон тооны болгож өөрчилсөн явдал мөн.

Сумын ИТХ-ыг сонгох Анхдугаар сонгууль

/1992-1994 он/

1992 оны 9-р сарын 18-нд ИТХ-ыг 2 жилийн бүрэн эрхийн хугацаагаар сонгох анхдугаар сонгууль болж сумын 5 баг тус бүрээс 5 төлөөлөгч нэр дэвшиж 25 төлөөлөгч сонгогдон 7 тэргүүлэгчтэйгээр ИТХ зохион байгууллагджээ.

ИТХТ-ийн даргаар /орон тооны бус/ Сосорын Хаянхярваа

ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар /орон тооны/ Лувсангийн Дэмбэрэлсэрээнэн нар сонгогдон ажилласан байна.

ИТХ-ын Тэргүүлэгчид: С.Хаянхярваа, Т.Ганболд, А.Бэгзсүрэн, Г.Цэнд- Аюуш, Г.Ганболд, А.Бадарчин, Ё.Наранцацралт

Гишүүд: Ё.Энхтайван, А.Ариунтуяа, Ц.Дашзэвэг, Ц.Дагвасүрэн, Г.Жамсран, С.Баясгалан, Т.Энхтайван, Б.Гантөмөр, Г.Дашхүү, Б.Гончигням, Ж.Чулуун, Б.Даваасүрэн, М.Нурмаа, Б.Батдорж, Л.Бүрэнжаргал, Г.Ганболд, О.Баярсайхан, Д.Өлзийсүрэн.

Сумын Засаг даргаар Яринпилийн Алтаншагай сонгогдож ажилласан.

Сумын ИТХ-ыг сонгох хоёр дахь удаагийн сонгууль

/1994-1996 он/

1994 оны 10 сарын 26-нд 2 дахь удаагийн сонгуулиар МАХН багуудын иргэдээс төлөөлөгчдөд нэр дэвшүүлж МҮАН, МСДН-уудын анхан шатны үүрүүдээс нэр дэвшүүлэхгүй гэснээр баг тус бүрээс 5, бүгд 25 төлөөлөгч сонгогджээ.

ИТХТ-ийн дарга /орон тооны бус/ Алтангэрэлийн Бадарчин

ИТХТ-ийн нарийн бичгийн дарга /орон тооны/ Цэдэвийн Дашзэвэг сонгогдсон ба ЗДО-оор ажиллаж байсан тул сумын Засаг дарга хориг тавьсныг хүлээн авч 1994.12.19-нд ИТХТ-дийн нарийн бичгийн даргаар /орон тооны/ Сосорбурамын Хаянхярвааг сонгож ажиллуулсан байна.

ИТХ-ын Тэргүүлэгчид: А.Бадарчин, Х.Ганболд, Г.Болдбаатар, Х.Хасбаатар, Д.Дуламсүрэн, Л.Дэмбэрэлсэрээнэн, О.Баярсайхан

Гишүүд: Ж.Янсанжав, Б.Энхбат, Ж.Дорждавга, Р.Энхтуяа, Б.Адъяа, Ц.Хоролцэцэг, Б.Гантөмөр, Б.Янжинхорлоо, Т.Танангаа, Г.Цэнд-Аюуш, Б.Даваасүрэн, Ж.Холоох, Л.Болд, Ч.Ичинхорлоо, О.Мягмардорж, Ж.Сандуйжав.

ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан А.Бадарчин шилжиж 1995.02.01-нд нөхөн сонгууль явагдаж Х.Хорлоог ИТХ- ын даргаар сонгож ИТХ-ын Тэргүүлэгчид Х.Хорлоо, Д.Дуламсүрэн, Л.Дэмбэрэлсэрээнэн, Б.Адъяа, Б.Янжинхорлоо, , Ж.Алтангэрэл, Ж.Дорждавга гэсэн гишүүдийн бүрэлдэхүүнээр өөрчлөгдсөн байна.

Иргэдээс тухайн шатныхаа хурлыг сонгох ажлыг боловсронгуй болгон ардчилсан тогтолцоог гүнзгийрүүлэхээр МУ-ын ЗЗНДН нэгж түүний удирдлагын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар иргэдээс нутаг дэвсгэрийнхээ НЭЗ-ийн амьдралд оролцох оролцоог өргөжүүлсэн орон нутгийн байгууллагад улс төрийн хүчнүүдийн үүргийг өндөржүүлж тухайн нутаг дэвсгэр дэх иргэдийн улс төрийн үзэл бодол, ашиг сонирхолын бодит төлөөлөлийг бий болгосон. Ингэснээр ИТХ нь бүрэлдэхүүний хувьд олонхи, цөөнхөөс бүрдэж өөрөө өөрийгөө хянах Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих бололцоо бүрдсэн юм.

Сумын ИТХ-ыг сонгох гурав дахь удаагийн сонгууль

/1996-2000 он/

1996 оны 10-р сарын 26-нд гурав дахь удаагийн сонгуулиар МАХН, МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо эвслээс баг тус бүрт нэг төлөөлөгч, бие дааж 2 хүнийг нэр дэвшүүлж сонгууль явагдсан байна.

Хуулинд нэмэлт өөрчлөлт орсноор сумын ИТХ-д 20 төлөөлөгч сонгогдохоор тусгагдсан байна. Сонгогчдоос намуудын авсан саналын дүнгээр МАХН-аас 11 суудал, Ардчилсан Холбоо эвсэл 9 суудал тус тус авсан байна. Үүнд: Т.Ганболд, Ц.Дашзэвэг, С.Хаянхярваа, Б.Даваасүрэн, Х.Хасбаатар, Я.Алтаншагай, Г.Ганболд, Л.Уранчимэг, А.Бэгзсүрэн, П.Хоролцэцэг, Л.Батжаргал, Г.Цоггэрэл, Г.Цэнд-Аюуш, Л.Болдбаатар, Ц.Сономцэрэн, Д.Батхишиг, Б.Эрдэнэчимэг, Б.Долгор, Г.Болдбаатар, Д.Энхбаатар, Л.Даваатүвшин нар сонгогдосон байна.

ИТХТ-дийн орон тооны даргаар Ц.Дашзэвэг, нарийн бичгийн даргаар Л.Болдбаатар нар сонгогдсон байна. ИТХТ-ийн нарийн бичгийн дарга ТЗУА-д суралцахаар явсан тул орон тооны бус нарийн бичгийн даргаар С.Хаянхярваа 1996 оны 10-р сараас 1997 оны 10-р сар хүртэл 1 жил ажиллажээ.

ИТХ-ын тэргүүлэгчдээр Ц.Дашзэвэг, Л.Болдбаатар, Г.Ганболд, С.Хаянхярваа, Г.Болдбаатар нар 21

2021-10-01 00:00:00