• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
Тамгын газрын эрхэм зорилго нь:

Төрийн захиргааны байгууллагын мэргэшсэн чадварлаг, хариуцлага бүхий албан хаагчдаар бэхжүүлэн өндөр бүтээмжтэй ажиллан төрийн үйлчилгээг чанартай шуурхай хүргэхэд оршиногэсэн зорилготойгоор сумын иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, хөнгөн шуурхай, үнэнч шударга гүйцэтгэх үндсэн үүргээ хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

                                                                                        

Засаг захиргааны анхан шатны нэгж БАГ

1992 оны 10 р сард Монгол улсын Засаг захиргаа Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу төрийн захиргааны анхан шатны нэгж болох багууд анх Чандмань, Баян, Нарст, Замт, Эрдэнэ нэртэйгээр шинэчлэн байгуулагдаж багуудын Иргэдийн Нийтийн Хурлаар анхны засаг дарга нар нь сонгогдон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үүнд:

Чандмань багт - Балжирлхүндэвийн Энхбат

Баян багт - Равдангийн Энхтуяа

Нарст багт - Бадрахын Гантөмөр

Замт багт - Балдангийн Даваасүрэн

Эрдэнэ багт - Лхагваагийн Бүрэнжаргал

нар тус тус сонгогдон ажилласан юм.

1997 оны 4-р сард Замт, Баян, Нарст, Чандмань, Эрдэнэ багуудыг бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөн Замт баг, Чандмань баг, Эрдэнэ баг болгон зохион байгуулсан билээ.

1992 оноос Монгол улсын Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Баянчандмань сум нь Монгол улсын засаг захиргааны нэгж 5 багт хуваагдсан ба Чандмань багийн одоогийн байгаа нутаг дэвсгэр нь Нарст, Чандмань багуудад хуваагдаж байв. Нарст багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдээр С.Хаянхярваа, Л.Содном, Ц.Дашцэрэн, З.Адьяа нар, багийн ИНХурлаар Ш.Батмөнх, багийн засаг даргаар Б.Гантөмөр нар сонгогдож байса

2021-11-02 15:25:10