• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
БАЯНЧАНДМАНЬ СУМААС ТӨРӨН ГАРСАН АЛДАРТНУУД

Монгол улсын хөдөлмөрийн баатар Цэвээний Сандагдалай 1937 онд Дорнод аймгийн Гурван загал сумын нутаг Улзын голд төржээ. Төв аймгийн Жаргалант сумын бага сургууль, Улаанбаатар хотын анхны дизель тракторын 45 хоногийн курс төгсөж Төв аймгийн Архустын СК-д тариа бригадын даргын курс, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ХАА техникумын механикийн анги, ХААДС инженер механикийн ангийг эчнээгээр дүүргэсэн байна.

Тэрээр Төв аймгийн Баянчандмань сумын ТМС, Дорнод аймгийн ХАА-н ТМС-д мастер багш, ахлах болон онолын багш, инженер, даргаар 40 гаруй жил ажилласан. Тэр 1960 онд хуучин СК-3 комбайнаа засаж ажлын 17 хоногт 420 га талбайгаас 7033 центр урган хураан 1895 литр шатахуун хэмнэн түүний амжилтаараа ХАА-н сайчуудын 2-р зөвлөгөөнөөр МХЗЭ-ийн эгнээнээс 1961 оны 1-р сарын 11-ний өдрийн 11-р зарлигаар БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолыг 24-хөн насандаа хүртжээ

2021-10-27 20:10:45