• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
БАЯНЧАНДМАНЬ СУМААС ТӨРӨН ГАРСАН АЛДАРТНУУД

Төр, нийгмийн зүтгэлтэн Човдронгийн Дашдэмбэрэл нь Төв аймгийн Өндөр ширээт сумын нутагт 1936 онд төрсөн. Бага, дунд сургууль, ХААДС, Москва хотын КНДС төгссөн. 1961 оноос Төв аймгийн Баянчандмань суманд Мал эмнэлгийн газрын их эмчээр ажиллаж байсан. Төв аймаг, Улаанбаатар хотын намын хороонд зааварлагч, Эрдэнэсант сумын намын үүрийн дарга, Төв аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ХАА хариуцсан орлогч дарга, Төв аймгийн АДХГЗ-ны нарийн бичгийн дарга, Хэнтий аймгийн Намын хорооны 1-р нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ- ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын анхны дарга зэрэг нам, төрийн ажлыг 35 жил хашсан төр засгийн бодлогыг боловсруулахад олон жил идэвхтэй оролцсон хүн юм.

2021-10-27 20:08:01