• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
БАЯНЧАНДМАНЬ СУМААС ТӨРӨН ГАРСАН АЛДАРТНУУД

Сосор овогтой Хаянхярваа 1939 онд Булган аймгийн Сайхан сумын нутагт төрсөн. 1963 онд УБДС-ийн Түүх, газарзүйн ангийг төгсөж, Баянчандманий сургуульд багшаар ирж ажилласан байна. С.Хаянхярваа зөвхөн энэ сургуулийн захирлаар 17 жил ажиллаж, хичээлийн эрхлэгч, багш, сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1996 онд тэтгэвэртээ гарч энэ суманд 1963-1996 онд тасралтгүй 30-аад жил ажилласан байна. С.Хаянхярваа сайн багш, сурган хүмүүжүүлэгч төдийгүй чадварлаг сайн удирдах ажилтан байсныг мэдэх юм. 21-р зуун гарахын өмнөхөн Баянчандмань сум зууны манлай хүмүүсээ тодруулахад “Зууны манлай багш”-аар өргөмжлөгдсөн юм. Төр засаг хөдөлмөрийг нь үнэлж “Ардын боловсролын Тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Алтан гадас” одонгоор шагнасан байна.

2021-10-27 20:02:50