• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
БАЯНЧАНДМАНЬ ХОРОО, СУМ /САА/ БОЛСОН ТҮҮХЭН ҮЕ /1979-1990 он/

Сумын түүхэнд 1979-1999 оны нэлээд онцлон үзэж хөгжил дэвшил, эдийн засгийн ололтын оршил үе гэж үзэн түүхийн нэгэн үечлэлд хамруулж авч үзэж байгаа юм.

Сум нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд хороо болж 17 жилийг үдэж байсан ба энэ үед үйлдвэрлэлийн хувьд засварын гарын зэрэгцээ СМФ байгуулан үйлдвэрлэлийн хэмжээ өссөн, өмнө дурдсанаар ТМС- ийн цогцолбор баригдан сумын төвийн тохижилт аймгийн хэмжээнд харьцуулахад илүү суурин болсон байлаа.

Эдгээр байдал, иргэдийн сум нутгаа сэргээх хүсэл, шаардлага тухайн үеийн төр засгийн явуулж байсан бодлого нэгэн зорилгод нэгдэн 1979.1.1-ний өдрийн СнЗ-ийн 434-р тогтоолоор Баянчандмань хороо захиргааг үндэслэн САА байгуулах шийдвэр гарчээ.

Энэхүү шийдвэрийн дагуу Баянчандмань хороог сум болгон өөрчлөх АИХ-ын шийдвэр гарч сум болон өргөтгөж түүхийн маань нэгэн шинэ үе эхэлсэн юм. Сум, САА-г байгуулан Ж.Самданхүүг САА-н даргын үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулж мөн энэ онд МАХН-ын Төв Хорооны 530-р тогтоол, ХААЯ-ны сайдын 370-р тушаал, аймгийн захиргааны 1979.9.24-ний шийдвэрээр Ш.Чойжоог САА-н анхны даргаар томилон ирүүлж ажиллуулснаар сумын аж ахуй төрийн байгууллагууд эзэнтэй болж хөгжин дэвшихийн эхлэло тавигдсан билээ.

Энэ үед манай сум САА нь 400 үнээ бүхий СМФ, 29.7 мянган толгой мал, 5.0 га-д төмс хүсний ногоо, үр тариа, малын тэжээл тариалдаг эргэлтийн талбайтай, 600 толгой туулайтай, үржлийн фермтэй, төмөрлөг хийцийн цехтэй /энэ цех САА-н борлуулалтын орлогын 30%-ийг үйлдвэрлэдэг/, 22.8 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 3.7 сая төгрөгийн борлуулалтын орлоготой эдийн засгийн хувьд өмнөх үеэсээ ихээхэн өссөн сум болсон бөгөөд 900 шахам хүүхэд суралцдаг ХАА-н ТМС, 8 жилийн сургууль, хүн, мал эмнэлгийн салбар, ХБАнги, холбоо, НАҮ анги, цэцэрлэг, ясли зэрэг үйлдвэр, үйлчилгээ, соёлын байгууллага бүхий сум байсан билээ.

Энэ үед сумын орлогч даргаар Ц.Сүндваваа, сумын нарийн бичгийн дарга Д.Лувсан, эвлэлийн хорооны дарга Л.Дэмбэрэлсэрээнэн, МАХН-ын хорооны даргаар Г.Цогбадрах, ҮЭХ-ны даргаар Г.Пүрэвжав нар, 8 жилийн сургуулийн захирлаар С.Хаянхярваа, хүн эмнэлэг, яслийн эрхлэгч Цэрэнжамц, цэцэрлэгийн эрхлэгч Гомбо, ХБА-ийн дарга Ш.Жигжид, НАҮ ангийн дарга Норолхоожав нар тус тус ажиллаж байсан байна.

Энэ үед байгуулагдсан дээрх САА-н ерөнхий мэргэжилтнүүдээр ерөнхий инженер хөдөлмөрийн баатар Д.Баттөр, ерөнхий мал зүйч Батдаваа, ерөнхий агрономич Нямаа, ерөнхий ня-бо Мандал нар ажилласан юм.

Энэхүү САА 1979-1981 оны хооронд ажиллоасан бөгөөд ажиллах хугацаандаа 6-р таван жилийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлж мал өсгөх, хадлан бэлтгэх, хашаа худаг барих төлөвлөгөөг 100-134%-иар биелүүлэн нийтийн хоол, худалдаа бэлтгэл, АҮ-ний болон бусад үйлчилгээий орлогоо ханган 1980 оны ажлаар аймагтаа 12-р байранд орж байсан нь шинэ аж ахуйн хувьд томоохон үзүүлэлт болж байлаа.

Энэ үед СМФ-ийн тугалын хорогдлыг 17%-иар бууруулж 4 төрлийн малын толгойг 98.2%-иар бойжуулж 2000 дэгдэхэй худалдан авч шувууны аж ахуй байгуулах суурь тавигдаж МАА-н материалла баазыг бэхжүүлэх, тариалангийн талбайг өргөтгөх, үйлдвэр цех нь төмс хадгалах контейнер, борнойн шүд, автокузов зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь нэмэгдэж жилийн орлго нь тухайн үеийн ханшаар 4.8 сая төгрөгт хүрч байсан эдийн засгийн үзүүлэлт аймаг, сумын түүхэнд бичигдэн үлдсэн байдаг. Ингэж ажиллаж байсан САА-г 1981оны 2-р сард СнЗ-ийн 32-р тогтоолоор БХЯ-нд шилжүүлан армийн САА болгон өөрчилсөн юм.

Шинэчилсэн зохион байгуулалтаар байгуулагдсан САА-н даргаар А.Бадарчин, Ч.Балжинням, хурандаа Санхүү нар ажиллаж эдгээр нөхөд тус сумын үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн нэгж САА-г бэхжүүлэх, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж явснаараа зууны түүхэнд мөнхжиж байна.

Ялангуяа 1983-1987 онууд нь манай сумын үндсэн үйлдвэрлэлийн тухайн цаг үеийн хөгжлийн оргил үе байлаа. Энэ үд тухайлбаол 1984 онд газар тариалангийн салбарт тариалсан талбайн га тутмаас 22-27 цн ургац хураан авч улс, системийн аварга ажилчид, салаа, хөдөлмөрийн хамт олон олноор төрөн гарч САА УАЗ-452, ГАЗ-53 маркийн автомашинуудаар шагнагдаж байсан юм.

САА байгуулагдан ажиллах байх үед ногоочин Балбармаа, Ёндон, Чимэд механикжуулагч Цэдэв, Н.Ганбаатар, Л.Равжих, тээвэрчин Г.Доржнамжил, Л.Мөнхтогоо, Б.Батдаваажав, Ц.Дашзэвэг, Ж.Юндэнхорлоо, Х.Дашцэрэн, аймгийн ажил мэргэжлийн аварга Б.Энхтайван, саальчин Дарьсүрэн, С.Балжинням, гагнуурчин Б.Нацагдорж, Б.Баатар, малчин Ж.Хүрлэ, Ц.Агваандондов, Даржаа нарын сайчууд олноор төрөн гарч байсны зэрэгцээ түүхчлэн авч үзэж буй энэ он жиүүдэд худалдааны тэргүүний ажилчин мастер ногооч Норсон, Ханд, оёдолчин Должинсүрэн, Г.Жааханхүү, Х.Нямдаваа, Нянгар, Рагаа, холбооны залгагч Н.Энхжаргал нар сум аймгийн аварга цол хүртэж байсан юм.

Энэ үеийн болон сумынхаа түүхэнд онцлох нэгэн хүн бол 30 гаран жил эх баригч эмчээр ажилласан, олон мянганхүүхдийн хүйн ээж болсон Шагдарын Өлзийдулам сумын зууны түүхэнд зүй ёсоор орох гавьяатан билээ.

Түүхэн тойм үеийн нэгэн онцлог манай сумын түүхийн сөрөг тал гэж бидний үзсэнээр тухайн үеийн нам, төр засгийн бодлогын хэрэгжилт туршилтын бааз болсон манай сумыг сонгон авч байсан олон үйл явцын нэг нь 1984 оны 4-р сард сум САА-н даргыг болон төрийн ажлыг аж ахуйн ажлоаас салган ажиллуулахаар шийдвэрлэж сумын АДХГЗ-ны даргаар Дугарын Намхайг томилон ирүүлсэн явдал байлаа. Энэ хүнийг сонгож авсан түүх ч бас сонин.

Д.Намхай тэр үед сум, САА, сум нэгдлийн даргыг аль алиныг нь хийж явсан Монгол улсын ганц дарга байсан нь манай суманд томилогдох үндсэн шалтгаан нь болсон түүх үлджээ. /эх нь уншигдахгүй байна/.

2021-10-28 17:45:58