• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ ТАНГАРАГ ӨРГӨСӨН ХИЛЧИН БҮСГҮЙ Т.РЭНЦЭНБАДАМ БАЯНЧАНДМАНЬ СУМААР ДАЙРАН ӨНГӨРЛӨӨ

Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч Т.Рэнцэнбадам эмэгтэй хүний тэсвэр хатуужил зоригийг харуулж 2021 оны 08 дугаар сарын 01-ээс Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг  боомт хүртэл 1100 км туулж 09 дүгээр сарын 17-нд барианд орохоор гүйж байгаа билээ. Түүнийг Төв аймгийн Баянчандмань сумаар  дайран өнгөрөх үед ЗДТГ-ын нийтийн биеийн тамирын арга зүйч, мөн ЕБС-ийн биеийн тамирын багш нар болон Хилийн цэргийн 0151-р ангийн салбар дугаар ангийн бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэн үдэж өглөө. Мөн сумын Цагдаагийн хэсгийн  цагдаагийн алба хаагчид хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган Баянчандмань сумын нутаг дэвсгэрээр нэвтрүүлэн өнгөрүүлсэн юм.

2021-09-01 00:00:00