• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
"БАЯНБАРААТ" ТАЛХ НАРИЙН БООВНЫ ЦЕХ ГУРВАН ТӨРЛИЙН ТАЛХ, 3-4 ТӨРЛИЙН НАРИЙН БООВ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Аймгийн эдийн засгийн үндсэн салбар болсон хөдөө аж ахуй, боловсруулах салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг хангах, иргэдийнхээ орлого, амьжиргаа, амьдралын чанарыг дээшлүүлэх бодлого, зорилтын хүрээнд хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн дагуу аймаг хөгжүүлэх сангаас 30 сая төгрөгийн зээл авч технологийн дагуу бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний нөхцөлөө сайжруулсаар байгаа юм. Цаашид эрүүл ахуйн стандартад нийцсэн, өөрийн нэрийн сав, баглаа боодолтой болж, борлуулалтаа өргөжүүлэхээр ажиллаж байна.

2021-09-13 00:00:00