• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ТӨВ АЙМАГ: ТӨМСНИЙ ҮРИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙСНИЙ ҮР ДҮНД ТӨМСНИЙ УРГАЦ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 43.9 МЯНГАН ТОННООР НЭМЭГДЭВ

ТӨВ АЙМАГ: ТӨМСНИЙ ҮРИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙСНИЙ ҮР ДҮНД ТӨМСНИЙ УРГАЦ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 43.9 МЯНГАН ТОННООР НЭМЭГДЭВ

Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг, тариалангийн ууган аймгуудын нэг Төв аймаг өнөөдөр “Ургацын баяр-2024”-аа зохион байгуулж, үе үеийн тариаланч, ногоочид, механикжуулагчид, мэргэжилтнүүд, аж ахуйн нэгжүүддээ хүндэтгэл үзүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Газар тариалангийн сэргэлтийн бодлого”-ыг орон нутагт хэрэгжүүлэхэд анхаарч, Монгол улсад атар газар эзэмшиж, газар тариалангийн салбар бие даан хөгжсөн түүхэн он жилүүдэд Төв аймагчууд бид нийт 12.4 сая.тонн ургац хураан авч эх орныхоо хүнсний үйлдвэрлэлд томоохон хувь нэмэр оруулсаар байгаа билээ.

Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих хүүгийн хөнгөлөлттэй зээлэнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 172 иргэн, аж ахуйн нэгж хамрагдан, нийт 22.0 тэрбум төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлж, төмсний үр шинэчлэлд “Шинэ хөдөө төсөл”-ийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 300 сая.төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 277.8 сая төгрөгийн санхүүжилт хийж ажилласны үр дүнд өнгөрсөн онтой харьцуулахад төмсний ургац 43.9 мян.тонноор нэмэгдэж, нэгж талбайгаас авах аймгийн дундаж ургац 13.4 центнерт хүрч өмнөх оноос 4.8 центнерээр өссөн дүнтэй байна.

Төв аймагчууд энэ онд 150,0 мянган га талбайгаас 441 мянган тонн ургац хураан авч өмнөх оноос 11.0 мянган га талбайд нэмэгдүүлэн тариалж, 610 тонн ургац илүү хурааж, нийт хураан авсан ургац болон төмс, таримал тэжээлийн үйлдвэрлэл нийт хураан авсан ургацаараа улсдаа сүүлийн 4 жил тэргүүлсэн амжилтыг үзүүлээд байна.

Энэ үеэр улс, аймаг орон нутгийнхаа газар тариалангийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан тариаланч, ногоочид, механикжуулагчид, мэргэжилтнүүд, аж ахуйн нэгж, байгууллагуудад шагнал гардууллаа.

2024-10-24 00:00:00