• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙД МАЛ ОРУУЛВАЛ ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ?

ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙД МАЛ ОРУУЛВАЛ ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ?
Газрын тухай хуулийн 54.3-т Тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах, бэлчээхийг хориглоно,
Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээх, тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно гэж заасан байдаг.
Иймд тариалангийн бүс нутгийн малчид малаа үр тариа, ногооны талбайд оруулахгүй байх, хариулгатай байлгахыг зөвлөж байна.
Тариалангийн талбайд мал оруулсны улмаас тариаланчдад хохирол учруулсан тохиолдолд баримтжуулан ХХААХҮЯ-ны, ХЗДХЯ-ны, Сангийн сайдуудын 2018 оны А/136, А/158, А/210 дугаар хамтарсан тушаалаар баталсан аргачлал, журмын дагуу харьяа сумын ЗДТГ-т мэдэгдэж хохирлыг тооцуулж шүүхээр нэхэмжлэх, ХХААГ-н хяналтын байгууллагад мэдэгдэж хариуцлага тооцуулах боломжтой.
Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8-д “Газрын нэгдмэл сангийн ангилалд бүртгэгдсэн хадлангийн талбайд хадлан авч дуустал мал бэлчээх, эсхүл тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах, бэлчээхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг аж.

2024-08-08 00:00:00