• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
“ШИДЭТ ЦҮНХ-2024” ЗӨВ ҮЙЛСИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ

“ШИДЭТ ЦҮНХ-2024” ЗӨВ ҮЙЛСИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ❤️

✅Манай байгууллагаас хичээлийн шинэ жилийг угтан аймгийнхаа ирээдүй болсон сурагч дүү нартаа итгэл, урам зориг өгөх зорилгоор “Шидэт цүнх” зөв үйлсийн аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

✅Өнгөрсөн жилүүдэд /2017-2023/ “Шидэт цүнх” зөв үйлсийн аянд Төв аймгийн 27 сумын 170 гаруй байгууллага, хамт олон болон 1600 гаруй сайхан сэтгэлтэй ах эгч нар нэгдэж, Төв нутгийнхаа ирээдүй болсон 1800 гаруй сурагчдад цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгсэл бэлэглэн, хичээлийн хоцрогдол арилгах сургалт явуулж, хувь хүний хөгжлийг дэмжсэн уралдаануудыг зохион байгуулжээ.

✅Харин энэ жилийн хувьд "Шидэт цүнх" аян 2024.07.29-08.30-ны өдөр хүртэл үргэлжлэн Төв нутгаараа тойрон аялах бөгөөд тухайн хугацаанд цугласан нийт хандив сурагч дүү нарт маань цүнх, хичээлийн хэрэгсэл болж хүрнэ.

✅ЗӨВ ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭХ:

1. “Шидэт цүнх” зөв үйлсийн аяны 27 суман дахь элч нарт цүнх, хичээлийн хэрэгсэл хандив болгон өгөх,

2. “Шидэт цүнх” зөв үйлсийн аяны хандивын дансаар шилжүүлэг хийх боломжтой.

#Данс: 5304741563 (Хаанбанк)

#Данс эзэмшигчийн нэр: Д.Нарандулам

#Утас: 99982960, 85256751

Жич: Та гүйлгээний утга дээр өөрийн сум, овог нэр эсвэл байгууллагын нэр, утасны дугаарыг заавал бичиж илгээгээрэй.

✅Бид зөв үйлсийн аяны талаар мэдээллийг өөрсдийн Төв аймгийн залуус ТББ / Tuv aimgiin zaluus TBB фэйсбүүк хуудас болон Шидэт цүнх /Төв аймгийн залуус ТББ/ группээр тогтмол мэдээллэж, хандив өргөсөн хүмүүстээ ТАЛАРХАЛ илэрхийлэх болно.

Сайхан сэтгэлт ах, эгч нараа та бүхнийг байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө нийгмийн сайн сайхны төлөө "Шидэт цүнх-2024" зөв үйлсийн аянд нэгдэж, Төв нутгийнхаа ирээдүй болсон сурагч дүү нартаа итгэл, урам зориг бэлэглэхийг хүсч, уриалж байна.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

#ТөвАймгийнЗалуусТББ

#ШидэтЦүнх2024

Таалагдлаа

Сэтгэгдэл

Илгээх

Хуваалцах

2024-07-29 00:00:00