• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн нээлтийн үйл ажиллагаа болж байна.

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн нээлтийн үйл ажиллагаа болж байна.

Монгол улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй иргэн бүрийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт хамруулах үйл ажиллагааг 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс улс орон даяар эхлүүлсэн.

Тус үйл ажиллагааны хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Клинико эмнэлгийн хамтарсан баг манай суманд 2024.06.03-с 2024.06.05-ний өдрийг дуустал 3 хоногийн хугацаанд ажиллана.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Өнөрсайхан

Төв аймгийн эрүүл мэндийн газрын дарга Мөнхтуяа, Баянчандмань сумын ЗДТГ-н дарга А.Мөнхтуул нар нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Тус үйл ажиллагаан дээр сумын ЭМТ -д туулах чадвар сайтай эмнэлгийн тоноглогдсон авто машин, явуулын эхо аппрат, эмийн шүүгээ, нярайн сургалтын хэрэглэхдэхүүн

багийн эмч нарт цүнх, америк чагнуур, пульсоксиметр хэмжигч гардуулан өглөө.

Мөн нээлтийн үйл ажиллагаанд ая дуу бүжгээр мэлмий сонор мялаасан авьяаслаг охид Б.Ундарьяа, М.Мөнхзул нартаа маш их баярлалаа

Та бүхэн үзлэг оношилгоондоо амжиж хамрагдаарай.

2024-06-04 00:00:00