• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ЖҮДО БӨХИЙН МОНГОЛ УЛСЫН АВАРГА ЧАНДМАНЬ ОРГИЛ ДЭВЖЭЭ

Монгол улсын топ спорт, олимпийн төрлийн спорт болох жүдо бөхийн спортыг Баянчандмань суманд хөгжүүлэхээр 2017 оны 10-р сард анхны шавь нараа бүртгэж бэлтгэл сургуулилтаа эхлүүлж байлаа. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд манай хүүхдүүдийн дотроос Жүдо,Самбо, Жюү-жицү, Чөлөөт бөх, Кураш, Бүстэй бөх, Мас-рестлинг, Паур-лифтингийн Ази тив, Дэлхийн аварга болон Тивийн цом, Олон улсын тэмцээний медальтан, Улсын аварга, улсын аваргын медальтан олон төрөн гарч арав гаруй хүүхэд спортын мастер, спортын дэд мастер цол хүртсэн байна. Мөн Самбо бөхийн Улсын аварга багаар 3 удаа, Кураш бөхийн улсын аварга багаар 1 удаа шалгарч Самбо, Кураш, Бүстэй бөхийн улсын аваргад багаараа 2,3-р байранд хэд хэдэн удаа шалгарч байлаа. Өнгөрсөн хугацаанд маш их хичээл зүтгэл гарган хөдөлмөрлөж хамтдаа "ЖҮДО БӨХИЙН МОНГОЛ УЛСЫН АВАРГА БАГ" хэмээх эрхэм алдарт хүрч чадсан хүүхдүүдээрээ бахархаж байна. Мөн бид бүхнийг үргэлж дэмжиж ирсэн Баянчандмань сумын удирдлагууд, Засаг дарга Ariunbold Ganbold, болон бүх Баянчандманьчууддаа баярлалаа. ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ.

2024-05-12 00:00:00