• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ИРГЭДИЙН АНХААРАЛД

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг ашигласан эсэхээс үл хамаарч, бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд албан татвар ногддог. Ашиглахаа больсон эвдэрсэн, сэлбэгт өгсөн зэрэг тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасуулах хүртэл хугацааны татварын өр төлбөрийг төлөх үүрэгтэй. Иймд, татвар ногдох тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасуулах үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд жил бүр татвар ногдож, татварын хуримтлагдсан өр төлбөрт орж болзошгүй тул ашиглахаа больсон тээврийн хэрэгслийг бүртгэх эрх бүхий байгууллагад хандаж хасалт хийлгээрэй!

2024-03-11 00:00:00