• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ХАВРЫН ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.

ХАВРЫН ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.

Манай орны нутаг дэвсгэрт 3,4,5 дугаар сард шар усны үер голчлон тохиолдох нь элбэг байдаг.

Цаг агаар дулаарч өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас, мөс хайлах, гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах, цахилгаанаас үүдэлтэй гал гарах, их хэмжээний хөрс, усны бохирдол үүсч хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, халдварт өвчин тархах, хөрсний гулгалт үүсэх зэрэг нь шар усны үерээс үүсч болох эрсдлүүд юм.

2024-03-12 00:00:00