• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
нөөдөр ПТК дээр МУ-ын Спортын Мастер Э.БАТ-ЭРДЭНЭ -ийн нэрэмжит Төв аймгийн "ШИРЭЭНИЙ ТЕННИС"-ний аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

2024.03.09

Өнөөдөр ПТК дээр МУ-ын Спортын Мастер Э.БАТ-ЭРДЭНЭ -ийн нэрэмжит Төв аймгийн "ШИРЭЭНИЙ ТЕННИС"-ний аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тэмцээнд Зуунмод 5-р сургууль, Баянчандмань, Батсүмбэр, Угтаалцайдам, Борнуур, Эрдэнэ, Баянжаргалан сумдын өсвөр үе насанд хүрэгчдийн нийт 180 гаруй тамирчид өрсөлдөж байна.

Тэмцээн 2024.03.09-03.10-ний хооронд 2 өдөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний өдөр буюу өнөөдөр тэмцээний нээлтийн үйл ажиллагаа болж өсвөр үеийн насны ангиллын хүүхдүүдийн тоглолт дуусаж шагналаа гардууллаа.

Нээлтийн үеэр МУ-ын Спортын Мастер Э.БАТ-ЭРДЭНЭ-д Төв аймгийн "ХҮНДЭТ ТЭМДЭГ"-гардуулж, Ж.Өлзийбатыг МУ-н Биеийн Тамир, Спортын хорооны "ЖУУХ БИЧИГ"-ээр шагналаа.

МУ-ын Спортын Мастер Э.БАТ-ЭРДЭНЭ нь Баянчандмань сумын ЕБС-ийн 2001 төгсөгч бөгөөд ширээний теннисний Аймгийн 5 удаагийн аварга, Улсын алт, мөнгө, хүрэл медальт Э.Бат-Эрдэнэ нь МУ-ын Спортын мастер Л.Даваатүвшин багшийн анхны шавь бөгөөд тус тэмцээнийг 3 дахь жилдээ ивээн тэтгэж зохион байгуулж байгаа юм.

Нийт тэмцээнд оролцож байгаа тамирчдадаа өндөр амжилт хүсэн ерөөе.

2024-03-09 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library '/opt/cpanel/ea-php56/root/usr/lib64/php/modules/xsl.so' - /lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30

Filename: Unknown

Line Number: 0