• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР


Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан сонгон шалгаруулж ажилд авна.

Нэг. Тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд боловсролтой /Бакалавр/

Мэргэжил: Төрийн захиргааны болон Нийгмийн ухааны чиглэлийн мэргэжилтэй байх

Мэргэшил: Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх

Ур чадвар:

-ЗДТГ-ын албан хэрэг хөтлөлтийг журмын дагуу цэгцтэй хийх, шаардлагатай бичиг баримтыг боловсруулах

-ЗДТГ-ын архивын ажиллагааг заавар, журмын дагуу хөтлөн явуулах

-Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах

- Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох

-Өөрийн чиг үүргийн хүрээнд шийдлийн хувилбарыг боловсруулж, хариуцах

-Шаардлагатай асуудлаар судалгаа хийж, дүнг хариуцах

- Компьютерийн өргөн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх

- Багаар ажиллах чадвартай

- Харилцааны өндөр соёлтой

- Ажлын ачаалал даах, хариуцлага хүлээх чадвартай

Хоёр. Давуу тал:

- Төрийн албанд болон хувийн аж ахуй нэгжид ажиллаж байсан ажлын туршлагатай

Гурав. Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

1. Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолын/ “А” хэсгийг бүрэн бичиж, цээж зураг 4х6 хэмжээтэй наасан байна.

2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /дипломын хуулбар/

3. Иргэний үнэмлэхний хуулбар

Дээрх шаардлагыг хангасан иргэдийн баримт бичгийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн мэргэжилтэнд 2024 оны 04 дүгээр сарын 15-ний өдрөөс 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хүлээж авна.

Баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. Мэдээлэл лавлагаа

Ажлын байртай холбоотой асуудлаар

-Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газрын даргын дарга А.Мөнхтуул 99144577, Хууль эрх зүйн мэргэжилтэн Д.Лхамаа 80571190 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.

2024-04-15 00:00:00