• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Аймгийн хэмжээнд энэ долоо хоногт буюу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэл “Хээрийн түймэр” гарсан тухай 2 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Тухайлбал:

Архуст сумын Нарст багийн "Бүдүүн ухаа" гэдэг газар “Хээрийн түймэр” гарсан тухай мэдээллийг 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 14:23 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 14:20 цагт хээрийн түймрийн тархалтыг зогсоон цурамд оруулж 17:00 цагт хээрийн түймрийг бүрэн унтраасан.

Баян-Өнжүүл сумын Цээл багийн "Улахайн булан" гэдэг газар “Хээрийн түймэр” гарсан тухай мэдээллийг 2024.04.12-ны өдрийн 13:06 цагт хүлээн авч. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж 20:50 цагт бүрэн унтраасан байна.

Дээрх хоёр түймэрт 330 га талбай өртөөд байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байх тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг хангаж, дараах зөвлөмжүүдийг дагаарай

        
    	    
        <div style= 2024-04-13 00:00:00