• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭЭЛЖИТ ТООЛЛОГО ТӨВ АЙМАГТ 6 ДУГААР САРЫН 02-НООС 15-НЫ ХООРОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Статистикийн хуулинд заасны дагуу 10 жил тутамд явагддаг 2 дахь удаагийн Хөдөө аж ахуйн ээлжит тооллого Төв аймагт энэ сарын 02-ноос 15-ны хооронд явагдана. Тооллогын хугацаанд тусгайлан бэлтгэгдсэн тоологч нар өрх, ААНБ-аас биечлэн очиж батлагдсан маягтын дагуу таблет төхөөрөмж ашиглан мэдээллийг цуглуулах юм. Хамрах хүрээ:
- Мал аж ахуй
- Газар тариалан
- Ойн аж ахуй
- Ан агнуур
- Загасны аж ахуй
Ээлжит тооллогоор хөдөө аж ахуйн дээрх салбаруудын мэдээллийг өрх, ААНБ бүрээр бүртгэж, ажиллах хүчний судалгаа гаргах, мал аж ахуйн болон газар тариалангийн машин, тоног төхөөрөмж, барилга байгууламжийн мэдээлэл, газар ашиглалт, хөрсний доройтол, ургацын хорогдол, бордоо, ургамал хамгааллын бодисын хэрэглээ, бүтээгдэхүүний зардал, хүнсний хангамж, аюулгүй байдлын зэрэг дэлгэрэнгүй статистикийн мэдээллийг бий болгоно. Хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэл эрхлэгч та тооллогодоо идэвхтэй хамрагдаарай

2022-06-03 00:00:00