• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДРИЙГ БАЯНЧДМАНЬ СУМАНАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМАНД “ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨР” УУЛЗАЛТ, АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Аймгийн ИТХ-ын 2017 оны 50 дугаар тогтоолоор ИТХ-ын Төлөөлөгчийн өдрийг жилд 2 удаа зохион байгуулж байхаар тогтоосон. Баянчандмань сумын 13 дугаар тойргоос сонгогдсон аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, төлөөлөгч Б.Уранжаргал нар “Төлөөлөгчийн өдөр” арга хэмжээг өнөөдөр Баянчандмань суманд зохион байгуулж байна. Төлөөлөгчийн өдрөөр Төв аймгийн ЗДТГ-ын бодлогын хэлтсүүд, түүний харьяа 14 агентлаг, байгууллагын 43 албан хаагч Баянчандмань суманд ажиллаж, аймгийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, төрийн байгууллагуудаас үзүүлэх үйлчилгээг нэг дороос үзүүлж, санал хүсэлтийг нь сонсон, асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

2022-04-22 00:00:00