• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
САХИЛГЫН ШИЙТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТ

Хөдөлмөрийн тухай хууль/1999 оны/-д зааснаар ажил олгогч нь сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэлүүдийн аль нэгийг ажилтанд оногдуулхаар заасан байсан.

Тэгвэл Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу ажил олгогч нь дараах төрлийн сахилгын шийтгэлийг оногдуулах боломжтой байна. Үүнд:

a) өөрт нь буюу ажилтанд ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах;

b) нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;

c) үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

d) албан тушаал бууруулах; болон

e) ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах.

Үүүнээс үзхэд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ажилтанд оногдуулах сахилгын шийтгэлийн төрлийг нэмэгдүүлсэн ба ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан дээрх сахилгын шийтгэлүүдээс шат дараалахгүйгээр сонгож хэрэглэхээр заасан байна. 

2022-05-11 00:00:00