• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1.5,18.1.2, 8.1.1, 9.1.5 Хүүхэд хамгааллын тухай хуулийн 9 дүгээр зүйл заалтуудыг үндэслэн, төр хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхны мэдэгдэхүүнтэй болгох зорилгоор Баянчандмань сумын замын цагдаагийн тасаг, Баянчандмань сумын ГХУСАЗСЗ, Одод цэцэрлэг хамтран Ахлах, Бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ тэмцээнийг амжилттай зохион явууллаа. Бидний ажлыг дэмжин ажилласан ээж аавууддаа баярлалаа. Тэмцээнд авъяас билгээ сорин оролцсон бяцхан шавь нартаа улам их амжилтыг хүсэн ерөөе.

2022-05-11 00:00:00