• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
Сумын засаг даргатай хамтран зохион явуулсан ХҮҮХДЭЭ ХАЙРЛАЯ, ЭРҮҮЛ ӨСГӨЕ, ХАМТРАН ХАМГААЛЪЯ АЯН-ы хүрээнд

Сумын засаг даргатай хамтран зохион явуулсан ХҮҮХДЭЭ ХАЙРЛАЯ, ЭРҮҮЛ ӨСГӨЕ, ХАМТРАН ХАМГААЛЪЯ АЯН-ы хүрээнд Хүүхдийн эрүүл өсөн бойжих, хүүхдийг хөдөлмөрт сургах орчинг хамтран бүтээх зорилгоор явагдсан Хамтдаа бүтээцгээе, Байгаль нийгмийн орчин сургалтын төв тохижуулах уралдаанд цэцэрлэгийн эцэг эхчүүд сэтгэл, санаачлага гаргаж ажиллалаа. Уралдаанд Б.Оюунчимэг багштай Бэлтгэл Б бүлгийн хамт олон тэргүүн байрт шалгарч 500,000 төгрөг, М.ОюунЭрдэнэ багштай Ахлах А бүлэг дэд байр 300,000 төгрөг, Д.Сэндмаа багштай Бэлтгэл А бүлэг 3-р байр 200,000 төгрөг, Ж.Цэвэгмид багштай Дунд А бүлэг тусгай байр эзэлж 100,000 төгрөгөөр тус тус шагнагдав. 1 сарын аян маань амжилттай явагдаж өндөрлөлөө. Нийт бүлгийн 18 багш, оролцсон ээж, аавууддаа баярлалаа.

2022-05-13 00:00:00