• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ОДОД ЦЭЦЭРЛЭГ

2022.05.14 #МЭДЭЭЛЭЛ

"Одод” цэцэрлэг энэ 4 дүгээр сард “Хүүхдээ хайрлая, эрүүл өсгөе, хамтран хамгаалъя” сарын аяныг ХҮҮХЭД-ийн хөгжилд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, ХҮҮХДИЙН сурч хөгжих сэтгэл зүйн болон үйлийн таатай ОРЧИН-ыг бүрдүүлэхэд Цэцэрлэг - Гэр бүл - ААН, байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготойгоор зохион байгуулж явууллаа.

Хүүхдийн сайн сайхны төлөө, бүрэн бүтэн амьдралын төлөө, 1400.0 төгрөгийн шагналын сантай энэхүү АЯН-ыг зохион байгуулж явуулахад гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц БОДИТОЙ дэмжлэг үзүүлж ажилласан сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн ТЭРГҮҮН, Сумын Засаг дарга Г.Ариунболд, санаачлан зохион байгуулсан арга зүйч С.Ариунаа, цэцэрлэгийн ЗАН, нийт багш ажиллагсад, 250 гаруй эцэг эх асран хамгаалагчдад аа талархал илэрхийлж байна.

Анги бүлгүүдэд БАЙГАЛЬ НИЙГМИЙН ОРЧНЫ БУЛАН-г байгуулж, тохижуулснаар ХҮҮХЭД-ийн эд юмсыг сонирхон судалж, шинэ зүйлийг олж нээхэд дэмжлэг үзүүлэх, ургамал, амьтныг хайрлан хамгаалах, энгийн хөдөлмөрт сургах орчин бүрдлээ.

Мөн энэ хичээлийн жилд эцэг эх, асран хамгаалагчид, багш ажиллагсдын хүчээр ЁС ЗАНШИЛ-ын буланг шинээр тохижуулсан байгаа. Ингэснээр ХҮҮХЭД өдөр тутмын тоглоом үйл ажиллагаараа дамжуулан үндэсний өв соёлоо хүндлэн дээдэлж, монгол ахуйгаараа бахархан, ардын ёс заншлаас суралцах ЧУХАЛ ач холбогдолтой юм.

ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГАА

2022-05-11 00:00:00