• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
Хашаандаа анхлан мод тарьж буй хүмүүст

Хашаандаа анхлан мод тарьж буй хүмүүст
1. Ямар зориулалтаар тарих гэж тодорхойлох (гоёлын-цэцэглэдэг, навчаар гоёдог, хашлага, мөнх ногоон, зурвас гэх мэт алийг сонгож байгаагаас хамаарч та тарих модоо сонгох хэрэгтэй)
2. Хэт ихээр мод авч тарихгүй байх (арчилж чадахгүй үхүүлчихвэл танд санхүү болон сэтгэл зүйн хувьд дахиж тарих хүсэл төрөхгүй болно)
3. Стандартын тарьц авах (аль болох мэргэжлийн хүнээс авах, хэт өндөрт ач холбогдол өгөхгүй байх өндөр байх тусмаа үхэх магадлал ихсэнэ, бүс нутагтаа ургуулсанг сонгох)
4. Арчилгааны зөвлөгөө авах (бордоо, усалгаа, хортонтой тэмцэх гэх мэт арчилахгүй ургахгүй шүү анхаар)
5. Их хэмжээгээр заавал тарих хэрэгтэй бол усалгаа хашаа хамгаалалтын асуудлаа бүрэн шийдчихээд тарих
6. Өөрийн хашаандаа эсвэл ногоон байгууламжинд тарих бол аль болох гоёлын мод тариарай
Ургуулж чадна гэсэн сэтгэлээр өөрийн хашаандаа, нутаг усандаа модоо тариад сүүдэрт нь сууж аз жаргалыг мэдрээрэй.

2022-05-16 00:00:00