• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
БАЯНЧАНДМАНЬ СУМ 12 МОРЬДЫН ХӨШӨӨТЭЙ БОЛЛОО

Энэ өдөр суманд томоохон арга хэмжээнүүд нэгэн зэрэг болжээ. Сумын МСУХ-ноос санаачлан анх "цэнхэр хашаа"-гаар эхлүүлж байсан ажил өнөөдөр УЯАЧДЫН өргөөтэй, 12 шандаст хурдан хүлгийн хөшөөтэй сайхан ЦОГЦОЛБОР болж, гадна дотнын ирсэн зочдын сэтгэлийг сэргээж, ирээдүйн залууст хурдан хүлэгтэй байж хийморь онгодоо өөдөө байлгах тэр л их ид шид, хүчийг өгсөн сайхан арга хэмжээ боллоо. Тал газар байхаас өдийг хүртэл хичээл зүтгэлээ гаргаж зүтгэн, энэ их ажлын ард гарч чадсан Сумын Засаг дарга Ariunbold Ganbold -д талархалаа илэрхийлье! "ХӨШӨӨ БАРИНА" гэдэг НҮСЭР ЗҮЙЛ. Тэр тусмаа БОДИТ БАЙСАН АДУУНЫ ЗУРГИЙГ ХАРЖ ТҮҮНТЭЙ ЯГ АДИЛХАН хийнэ гэдэг энгийн ухаанаар бодсон ч маш нарийн ухаан, ур дүй, ухааны ур шаардсан нүсэр зүйл. Бид ч бас АЗТАЙ хүмүүс юм. Ийм сайхан бурхан ухаантай дархантай байна гэдэг... Монгол улсын Ардын авьяастан, соёлын биет бус өвийг өвлөн тээгч, сийлбэрч,барималч Л.ЦЭЕЭНРЭГЗЭН ахдаа болон яг энэ зурган дээр мөр зэрэгцэн зогсож байгаа түүний шавь нарт, Төмрийн дарханд, суурийг цутган бий болгосон, шавар будгийн ажилд дэм болсон, хоол ундаар хангаж байсан АРЫН АЛБАНЫ ЭДГЭЭР хүмүүстээ АЛДАРТ 12 ХУРДАН ХҮЛГИЙН эздийн нэрийн өмнөөс болон хувиасаа ЧИН СЭТГЭЛИЙН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ ЭЭ!

2022-05-01 00:00:00