• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ХҮҮХДИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН ОРОН НУТГИЙН ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

ХҮҮХДИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН ОРОН НУТГИЙН ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

Орон нутагт Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн асуудлаарх салбар дундын уялдаа, өнөөгийн нөхцөл байдал тулгамдаж буй асуудал гарц шийдлийг хэлэлцэх зорилгоор "ХҮҮХДИЙН ӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН ОРОН НУТГИЙН ЧУУЛГАН"-ыг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагт аймгийн Нийтийн номын сангийн сургалтын танхимд зохион байгуулна. /Аймгийн төвийн оролцогчид танхимаар, сумдууд цахимаар хамрагдана./

#ОРОЛЦОГЧИД:

- Сумдын ИТХ-ын төлөөлөгчид

- Сумдын Засаг дарга буюу Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, бүх гишүүд

- Хамтарсан багийн ахлагч, бүх гишүүд

- Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд

- Хүүхдийн элч

- Орон нутгийн төрийн байгууллагын удирдлагууд

- Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд

- Байгууллагын эцэг, эхийн зөвлөлийн дарга, нарийн бичиг

- Хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл /2-3 хүүхэд/

- Хэвлэл мэдээлэл

- Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид /НЭЭЛТТЭЙ/

#ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

- Аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Холбоо барих утас: 86008201

Чуулганы линкийг 2022.04.26-ны 08:40 минутанд Төв Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар page хуудсанд байршуулна.

2022-04-25 15:02:47