• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ЗУУНМОД – ХӨШИГИЙН ХӨНДИЙН ШИНЭ НИСЭХ БУУДАЛ ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ 10 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

ЗУУНМОД – ХӨШИГИЙН ХӨНДИЙН ШИНЭ НИСЭХ БУУДАЛ ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ 10 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Манай аймгийн бүс нутагт олон улсын онгоцны буудлын дагуул хот Шинэ Зуунмод, Майдар зэрэг шинэ хотууд, Эдийн засгийн чөлөөт бүс, Богд хан төмөр зам зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хэрэгжихээр болж, нэгдсэн төлөвлөлтийн ажил хийгдэж байна. Олон улсын шинэ нисэх буудал болон шинээр байгуулагдах хотуудыг аймгийн төвтэй холбох 8.4 км авто замын шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар болон аймаг, сумын удирдлагууд, авто замын барилгын гүйцэтгэгч “Анандын зам” ХХК-ний хамт олон, иргэдийн төлөөлөл оролцлоо. Энэхүү зам ашиглалтад орсноор манай аймгийн хүндрэлтэй асуудал болох нийтийн тээврийн үйлчилгээний асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэж, Улаанбаатар-Зуунмод гэсэн зөвшөөрөгдсөн маршруттай болох боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Тус авто зам нь хөдөлгөөний 2 зурвастай 13 метрийн өргөн далан, 7 метрийн өргөн зорчих хэсэг, явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүрэн тоноглол, тохижилттой баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд энэ оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

2022-04-18 18:04:38