• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД ХУУЛИЙН СЭДЭВЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД ХУУЛИЙН СЭДЭВЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төв аймгийн ИТХ, ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Төв аймгийн Цагдаагийн газартай хамтран Баянчандмань сумын төрийн албан хаагчдад шинээр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг сурталчлах, эрх зүйн мэдлэг олгох, албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор хуулийн сэдэвчилсэн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д орон нутгийн чиг үүрэг болон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэгт орсон өөрчлөлт, сум орон нутагт анхаарах асуудал

-Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал

-Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад орон нутагт анхаарах асуудал

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өглөө.

2022-03-23 00:00:00