• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТҮШИГЛЭСЭН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ХАМТ ОЛНЫ БҮЛЭГ БҮРДҮҮЛЭХ, ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭРТЭЙ БОЛГОХ “БҮЛГИЙН ТӨСӨЛ” ХЭРЭГЖҮҮЛЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТҮШИГЛЭСЭН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ХАМТ ОЛНЫ БҮЛЭГ БҮРДҮҮЛЭХ, ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭРТЭЙ БОЛГОХ “БҮЛГИЙН ТӨСӨЛ” ХЭРЭГЖҮҮЛЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

ЗОРИЛГО: Нийгмийн халамжийн тухай хуулийн 18-р дугаар зүйлийн 1.9-т заасны дагуу “Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх орлогын эх үүсвэртэй болгох” төсөл хэрэгжүүлнэ.

1. ЧИГЛЭЛ:

-Өрхийн үйлдвэрлэл /оёдол, гутал, гар урлал, ширэн эдлэл, эсгий, жижиг эдлэлийн үйлдвэрлэл/

-Хүнсний үйлдвэрлэл /талх, нарийн боов, сүү, сүүн бүтээгдэхүүн/

-Газар тариалан /хүнсний ногоо тариалах, хүлэмжийн аж ахуй эрхлэх, ногоо даршлах, мод тарих/

-Барилгын материалын үйлдвэрлэл /блок, тоосго үйлдвэрлэл/

-Хөнгөн үйлдвэрлэл /сүлжмэл эдлэл, ноос арьс шир боловсруулах

2 . БҮЛГИЙН ТӨСӨЛД ХАМРАГДАХ ӨРХ, ИРГЭН:

1. Ахмад настан;

2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн;

3. Хүчирхийлэлд өртсөн иргэн;

4. Хүнд нөхцөлд байгаа хүүхэд;

5. Хорих ангиас суллагдсан иргэн;

6. Өрх толгойлсон эх/эцэг;

7. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх;

8. Согтуурах, мансуурах донтой өвчтэй иргэн;

9. Эдгэшгүй хүнд өвчтэй иргэн;

10. Гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх, иргэн;

11. Шилжин суурьшсан нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн

3. БҮЛГИЙН ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1. Бүлгийн төслийг хүний нөөц, зах зээлийн болон ЭЗ-ийн тооцоо, судалгаа, төсвийн задаргаа, бизнесийн үйл ажиллагааны талаарх танилцуулагатай, ойлгомжтой, тодорхой бичсэн байна.

2. Төслийн талаархи мэдээлэлд доорхи зүйлсийг тусгана:

Товч танилцуулга

Төсөл хэрэгжүүлэгч иргэний нэр

Өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх хаяг байршил, иргэний албан ёсны хаяг

Нийт санхүүжилтийн хэмжээ, түүнээс өөрийн оруулах хөрөнгийн хэмжээ

Үйлчилгээ үйлдвэрлэл болон худалдах бүтээгдэхүүний нэр, төрөл

Үр ашгийн тооцоо /2 жилээр гаргах/

Бүлгийн хийх ажлын төлөвлөгөө.

4. БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

1. Төсөл /дээрх шаардлагуудыг хангасан/

2. Бүлгийн төсөлд хамрагдахыг хүссэн өрх, бүлгийн гишүүдийн өргөдөл /Гарын үсэг/

3. Бүлгийн гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар /Баянчандмань сумын иргэн байх/

4. Төсөл хэрэгжүүлэх өрх, бүлгийн гишүүдийн оршин суугаа хорооны тодорхойлолт

5. Нөхцөл байдлын үнэлгээ

6. Оршин суугаа Хорооны Амьжиргаа дэмжих зөвлөлийн шийдвэр

Жич: 2019-2021 онуудад Нийгмийн халамжийн бүлгийн төсөл болон Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаагүй өрх иргэн байх.

Төсөл хэрэгжүүлэх өрх, бүлэг нь сайн дурын үндсэн дээр нэгдсэн ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 2 өрхийн 2 ба түүнээс дээш

БҮЛГИЙН ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: Бүлгийн төслийн шаардлага хангасан материалыг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 3-р сарын 07-ны өдрийн 17:00 цаг хүртэл Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Даваа-Баасан гаригт 08:00-12:00, 13:00-17:00 цагуудад 99892666 утсаар лавлана уу.

2022-02-28 00:00:00