• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
Монгол улсын арслан, МУГТ Ө.Эрдэнэ-очир агсаны нэрэмжит чөлөөт бөхийн 2022 оны өсвөр үеийн Төв аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 2-р сарын 25-26-ны өдрүүдэд Төв аймгийн спортын ордонд болж

Монгол улсын арслан, МУГТ Ө.Эрдэнэ-очир агсаны нэрэмжит чөлөөт бөхийн 2022 оны өсвөр үеийн Төв аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 2-р сарын 25-26-ны өдрүүдэд Төв аймгийн спортын ордонд болж 17 багийн 300-аад өсвөрийн тамирчид авхаалж самбаа, хурд, хүчээ сорин өрсөлдлөө. Тус тэмцээнд Баянчандмань сумаас 9 тамирчин оролцож 1 алт, 6 мөнгө, 1 хүрэл нийт 8 медаль хүртлээ. 1. Б.Мөнх-эрдэнэ 80 кг алт /МСҮТ/, 2. С.Заяа 71 кг мөнгө /ЕБС/ 3. Б.Чинхүслэн 48 кг мөнгө /ЕБС/, 4. Н.Тайванжаргал 73 кг мөнгө /МСҮТ/, 5. А.Номин 65 кг мөнгө /МСҮТ/, 6. Б.Арвин 61 кг мөнгө /ЕБС/, 7. Ч.Урангуа 57 кг мөнгө /МСҮТ/, 8. Б.Сүхбат 40 кг хүрэл /ЕБС/ тэмцээнд амжилттай оролцсон бүх хүүхдүүддээ болон биднийг үргэлж дэмжиж байдаг эцэг эхчүүд Баянчандманьчууддаа баярлалаа. Мөн тэмцээний үеэр хүүхдүүдийг маань амттай сайхан хоол цайгаар дайлсан Н.Тайванжаргалын эгч Батцэцэгт баярлалаа. Хүүхдүүддээ дараа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсье. ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ.

2022-02-28 00:00:00