• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ТӨВ АЙМАГ 20 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛНА

ТӨВ АЙМАГ 20 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөснийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо зарласан юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдөр Зуунмод хотод зохион байгуулагдаж БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа болон 27 сумын удирдлагууд, аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл оролцож байна. Тус хөдөлгөөний хүрээнд Төв аймагчууд 2030 хүртэл 20 сая мод тарьж ургуулахаар зорилт тавиад байгаа юм. Энэхүү зорилтын хүрээнд Аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа 27 сумын удирдлагатай "Хариуцлагын гэрээ" байгууллаа.

2022-03-05 00:00:00