• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ТӨВ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ЛОГО ЗОХИОН БҮТЭЭХ УРАЛДААН

Эрхэм зураач, дизайнер, загвар зохион бүтээгч болон чөлөөт уран бүтээлчид та бүхнийг Төв аймгийн түүхт 100 жилийн ойн лого зохион бүтээх уралдаанд оролцохыг урьж байна.

Ерөнхий шаардлага:
Төв аймгийн болон түүхт 100 жилийн ойн онцлогийг тусгасан, аймгийн сүлдтэй утга уялдсан, 3-аас олонгүй өнгө хосолсон, уран сайхны хувьд төгс, график дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн, өндөр нягтралтай бүтээл байна.

Бүтээлд тавигдах шаардлага:

• Дүрслэлийн шийдэлд “100 жил” бичвэрийг тусгасан байх;
• График дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн байна. /PS, AI, CDR/
• Уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн авахгүй
• Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байна.
• Уралдааны бүтээлийг JPEG өргөтгөлөөр буулгаж, өндөр нягтралтай, (300 dpi-аас багагүй) өнгөний код, утга санааны тайлбарын хамт ирүүлнэ
• Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байх,
• Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.
• Ирсэн бүтээлийг цаашид брэнд бүүк болгон хөгжүүлэх асуудлыг уран бүтээлчтэй хамтран гаргана.

Хүлээн авах хугацаа:
2022 оны 03-р сарын 20-ноос 4-р сарын 20-ны хооронд Tuv100jil@tov.gov.mn хаягаар хүлээн авна.

Шалгаруулалт:
Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан шалгаруулж, Төв аймгийн цахим хуудас www.Tov.gov.mn сайтаар нийтэд зарлана.

Шагнал:
Хамгийн шилдэг нэг бүтээл 1.000.000 төгрөгийн мөнгөн шагналтай.

Уралдааны талаар:
Төв аймгийн Засаг даргын тамгын газар 103 тоот өрөө, утас: 70273084

Жич: Ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй ба шалгарсан бүтээлийг холбогдох хуулийн дагуу зохиогчийн эрхийг Төв аймгийн ЗДТГ эзэмшинэ

2022-03-21 00:00:00