• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ЗАЛУУ ТАРИАЛАНЧ Г.ЖАДАМБА “АЙМГИЙН ЗАЛУУ АВАРГА ТАРИАЛАНЧ” ЦОЛ, ТЭМДГЭЭ ГАРДАН АВЛАА

БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ЗАЛУУ ТАРИАЛАНЧ Г.ЖАДАМБА “АЙМГИЙН ЗАЛУУ АВАРГА ТАРИАЛАНЧ” ЦОЛ, ТЭМДГЭЭ ГАРДАН АВЛАА

Төв аймаг энэ жилээс эхлэн аймгийн газар тариалангийн анхны Хөдөлмөрийн баатар Цэрэндашийн Цэрэн-Очирын нэрэмжит "Залуу аварга тариаланч" цол тэмдгийг олгохоор шийдвэрлэсэн билээ. Энэхүү нэр хүндтэй цол, тэмдгийн эзэн бол Баянчандмань сумын Замт багийн залуу тариаланч Ганбаатарын Жадамба юм. Түүний шагналыг аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар гардуулан өглөө .

Г.Жадамба 1995 онд төрсөн. 2017 онд2 га-д төмс, хүнсний ногоо тариалан ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2021 онд 20 га-д төмс, хүнсний ногоо , тэжээлийн ургамал тариалжээ. “Аймгийн залуу аварга тариаланч” Г.Жадамба нь бүрэн механикжсан техникийн бригадтайгаа хамтран газар тариалан эрхэлж, ажлын байр нэмэгдүүлэн, сум, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа залуу механикжуулагч гэдгийг шагнал гардуулах үеэр онцолж байсан юм.

Тэрээр өөрийн тариа ногоог тариалахаас гадна сумынхаа иргэдийн хаврын тариалалт, намрын ургац хураалтын ихээхэн хувийг өөрийн техникээр хийж гүйцэтгэн хамтран ажилладаг аж. Хаврын тариалалт, намрын ургац хураалтын үед үндсэн 4 ажлын байраас гадна 6 иргэний түр ажлын байраар ханган ажилладаг. Ажилчдынхаа амьжиргааг дээшлүүлэх зорилгоор өдөр бүрийн цалингаас гадна сайн ажилласан иргэддээ жил бүр 0.5-1 га төмсний үр өгч урамшуулдаг зэрэг олон бүтээлч ажлыг санаачлан хийж, хэрэгжүүлдэг байна.

2022-01-30 00:00:00