• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН НОГООЧИН Ж.ГАНБАТ “АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ ИРГЭН”-ЭЭР ШАЛГАРЛАА

БАЯНЧАНДМАНЬ СУМЫН НОГООЧИН Ж.ГАНБАТ “АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ ИРГЭН”-ЭЭР ШАЛГАРЛАА

“Аймгийн аварга тариаланч иргэн” Ж.Ганбат нь 1991 оноос хойш одоог хүртэл хувиараа газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэн төмс, хүнсний ногоо, таримал тэжээл тариалан, сумандаа анх удаа усалгаатай 1.5 га-д байцаа тарьж, 250-280 цн/га ургац хураан авч байв. Тэрээр агро технологийн горимыг чанд мөрдөн хөрсийг зөв элдэншүүлэх, бордох, арчлах, хамгаалах, уриншлах, ажлуудыг зөв зохистой хийж, талбайгаас авч буй ургацын хэмжээ жилээс жилд өсч байгааг онцоллоо.

Мөн хаврын тариалалт, намрын ургац хураалтын үеэр сум, орон нутгийн 100-150 иргэнийг түр ажлын байраар хангасаар ирсэн байна. Жил бүр 81 га-д төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал, арвай, овьёос зэргийг тариалан газар тариалангийн салбарт өөрийн ур ухаан, хүч хөдөлмөрөө зориулж яваа түүний шагналыг аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар гардуулан өглөө.

2022-01-31 00:00:00