• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
2021 оны Аймгийн Хөдөлмөрийн аваргын шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

2022.01.29

Төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн Хүндэт" медалиар С.Баянбаатар шагнагдлаа мөн энэ өдөр Аймгийн 2021 оны Хөдөлмөрийн аваргын шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

  1. Хөдөлмөрийн аварга Үйлдвэрлэгч баялаг бүтээгч - Чандмань оргил трейд ХХК-ийн захирал Эрдэнэжавын Доржпүрэв

  2. Хөдөлмөрийн аварга малчин - Эрдэнэ багийн иргэн Агваанцэрэнгийн Мөнгөө

  3. Ж.Самбуугийн нэрэмжит Аймгийн Залуу аварга малчин - Эрдэнэ багийн иргэн Баатарцогтын Насанбат

  4. Хөдөлмөрийн аварга тариаланч -Замт багийн иргэн Жамбалжавын Ганбат

  5. Цэрэн-Очирын нэрэмжит залуу аварга тариаланч -Замт багийн иргэн Ганбаатарын Жадамбаа

  6. Хөдөлмөрийн аварга Соёл урлагийн ажилтан- ЕБС-ийн номын санч Чулуунбатын Ичинхорлоо

  7. Хөдөлмөрийн аварга Зам тээврийн салбарын ажилтан - Чандмань багийн иргэн Баянчандмань АЗЗА ТӨХК-ний замчин Дэлгэрийн Гэрэлбаатар

  8. Хөдөлмөрийн аварга фермер- Замт багийн иргэн Дэчинлхүндэвийн Мөнхбат

Нийт шагнал авсан иргэддээ халуун баяр хүргэе мөн Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон ажлын хэсгийн хамт олон болон аваргуудын маань гэрийн жаврыг үргээж ая дууны мэндчилгээ өргөсөн Монгол туургатан театрын морин хуурч, уртын дуучин нартаа маш их баярлалаа ажлын өндөр амжилт хүсь

2022-01-29 00:00:00