• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
Жюү-жицү бөхийн 2022 оны өсвөр үе, насанд хүрэгчид, мастеруудын УАШТ 2022 оны 1-р сарын 14-16-нд спортын төв ордонд болж хот хөдөөгийн спорт хороо, клубуудын 1068 бөх оролцлоо.

Жюү-жицү бөхийн 2022 оны өсвөр үе, насанд хүрэгчид, мастеруудын УАШТ 2022 оны 1-р сарын 14-16-нд спортын төв ордонд болж хот хөдөөгийн спорт хороо, клубуудын 1068 бөх оролцлоо. Тус тэмцээнд манай дэвжээнээс өсвөрийн хөвгүүдийн 55 кг жинд О.Шинэхүү, 66кг жинд С.Заяа, 73 кг жинд Б.Мөнх-эрдэнэ, өсвөрийн охидын 48 кг Ү.Анар, 52 кг жинд Ч.Урангуа нар түрүүлж 2022 оны Монгол улсын аварга боллоо. Мөн хөвгүүдийн 38 кг жинд Г.Алтанбагана, 50 кг жинд Э.Хувьзаяа, 55 кг жинд Б.Баяржавхлан, охидын 44 кг жинд Д.Даваасүрэн нар мөнгө хөвгүүдийн 94 кг жинд Н.Ууганбаяр хүрэл медаль хүртсэн бол насанд хүрэгчидийн эрэгтэйчүүдийн 85 кг жинд Э.Маргад-эрдэнэ, эмэгтэйчүүдийн 55кг жинд Б.Нямдэлгэр нар хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд амжилттай оролцсон бүх хүүхдүүддээ болон дасгалжуулагч ОУХМ Э.Доржпүрэв, ОУХМ М.Гүнтэвдорж, дасгалжуулагч М.Шижир, Ч.Тэмүүлэн нартаа баяр хүргэе. Бид бүхнийг үргэлж дэмжиж байдаг эцэг эхчүүд бусад бүх хүмүүстээ баярлалаа. Хамтын хүч амжилт.

2022-01-16 00:00:00