• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
Төв аймагт ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Эдийн засаг, нийгэм, боловсрол, хөдөө аж ахуйн салбар, төрийн албанд хүч хөдөлмөрөө дайчлан олон жил үр бүтээлтэй ажиллаж, аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө залуу хойч үеийг өөрийн арга, туршлагаар залгамжлан хүмүүжүүлж байгаа иргэдийг Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 99, 12 дугаар сарын 27-ны 133 дугаар зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагнасныг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, Засаг даргын орлогч Ц.Буманбуян нар гардуулан өглөө.

Төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, Төрийн дээд шагнал "АЛТАНГАДАС" одонгоор энгэрээ мялаасан Цэдэвсүрэнгийн Батжаргал, мөн

“ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН”-ООР энгэрээ мялаасан Базарын Ядамдорж нарт

халуун баяр хүргэж эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

2021-12-30 00:00:00