• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
БАЯЧАНДМАНЬ СУМ "НЭГЖЭЭС ХУРААН АВСАН ТАРИМАЛ ТЭЖЭЭЛИЙН УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН СУМ"-аар шалгарлаа

БАТЛАМЖ

БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ХАМТ ОЛОНД

"Атар-4 тариалагийн тогтвортой хөгжлийн аян", ,,Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах аймгийн бодлого"-д дэвшүүлсэн зорилтоо төр хувийн хэвшлийн хамтын түншлэл, тариаланчдынхаа уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд амжилттай хэрэгжүүлж 2021 онд манай аймагмүр тариа 147674 тн буюу нэш га-аас 19,4 цн, төмс 103685 тн буюу нэг га-аас 90,7 цн, хүнсний ногоо 21124 тн нэг га-аас 138 цн, таримал тэжээл 151371 тн буюу нэг га-аас 34,8 цн, бусад таримал 11165 тн ургац тцс тус хураан авч төмс болон таримал тэжээлийн нийт ургацаар улсад тэргүүлж, сүүлийн 35 жилд аваагүй 435021 тн ургац хураасан амжилтыг үзүүллээ.

Газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ техник, технологийг нэвтрүүлж, орон нутгийн онцлогт тохирсон агротехнологийг мөрдөж, үрийн шинэчлэл хийж нэгжээс авах ургацыг нэмэгдүүлж таримал тэжээл 2817 га-д тариалж 16227тн буюу нэгжээс 57,8 цн ургац хураан авсан амжилтаараа тэргүүлсэн танай хамт олны Төв сайхан нутгийнхаа газар тариалангийн үйлдвэрлэлд оруулсан амжилтыг үнэлж " НЭГЖЭЭС ХУРААН АВСАН ТАРИМАЛ ТЭЖЭЭЛИЙН УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН СУМ"- аар шалгаруулж ,,БАТЛАМЖ" хадгалуулав.

Төв аймгийн ИТХ-ийн дарга Ц.Жамбалсүрэн

Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар

2021-11-21 00:00:00