• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
"СУМЫН ХӨГЖИЛ, ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН ХАНГАМЖ" ТӨСӨЛД ХАМРАГДАХ СУМДЫН УДИРДЛАГУУД, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ТУРШЛАГА СУДАЛЛАЛАА

Монгол Улсын Засгийн газраас "Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж" төслийг 19 аймгийн 59 сумын төвд хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төсөлд манай аймгийн Батсүмбэр, Жаргалант, Борнуур, Баянчандмань, Угтаалцайдам, Эрдэнэ, Сэргэлэн сумд хамрагдах юм. Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар тус төсөлд хамрагдах сумдын удирдлагууд, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нар, иргэдийн төлөөллийг Дундговь аймгийн Гурвансайхан сумын хөгжлийн туршлагатай танилцууллаа.

2012 онд “Шинэ сум” сум төсөл хэрэгжүүлж 18 аймгийн 19 сумыг хамруулсан билээ. Дундговь аймгийн Гурвансайхан сум тус төсөлд хамрагдаагүй хэдий ч өөрсдийн санаачлагаар төсөл боловсруулж, олон улсын төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтыг татан инженерийн дэд бүтцийн хангамжийг өрх бүр рүү оруулж чадсан юм. Энэ нь улсын хэмжээнд жишиг болж, иргэд өөрсдийн оролцоотойгоор амьдрах очноо сайжруулж болохыг харуулсан томоохон туршлага болсон юм.

Дээрх сумын туршилгыг Төв аймгийн сумдад хэрэгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд гагцхүү иргэдийн оролцоо чухал болохыг Гурвансайхан сумын удирдлагууд онцлож байлаа.

#ЭхСурвалж-Төв аймаг Хэвлэл Мэдээллийн алба

2021-12-13 00:00:00