• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ЦАХИМ ГИМНАСТРАДА БИЕИЙН ТАМИРЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО.

Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Нийтийн биеийн тамирын спорт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих болзолт уралдааны дагуу цахим биеийн тамирын арга хэмжээнүүдийг зохион байгуулсны нэг нь цахим гимнастрада биеийн тамирын арга хэмжээ юм.

Улс орон даяар зохион байгуулагдсан цахим гимнастрада биеийн тамирын арга хэмжээг Аймгийн хэмжээнд зохион байгуулан 15 сумын 55 байгууллагын 1500 гаруй тамирчдыг хамруулж аваргаа шалгарууллаа.

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд аймгийн БТСГ-н дарга Алтанхуяг, сумын ЗД, ЕБС-н захирал багш сурагчид оролцлоо.

Биеийн Тамир Спортын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Өнөр-Өлзий багш шагнууллаа.

ЕБС бага ангийн насны ангилалд 3-р байр

Дунд насны ангилалд 1-р байр

Ахлах насны ангилалд 2-р байр

Ажилтан албан хаагчдын насны ангилалд 1-р байр

Гэр бүлийн шугамын бүжиг 1-р байр

Эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн 1-р байр

БАГИЙН ДҮНГЭЭР 1-Р ЕБС ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН АМЖИЛТ ГАРГАСАН БАЙНА

Та бүхэнд халуун баяр хүргэж цаашдын ажил, хөдөлмөр, хичээл сурлагад өндөр амжилт хүсье.

2021-12-01 00:00:00