• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ӨНӨӨДӨР МАНАЙ СУМАНД 5 АЛБАН ХААГЧ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

ӨНӨӨДӨР МАНАЙ СУМАНД 5 АЛБАН ХААГЧ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Монгол Улс анхны үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 97 жилийн ойн босгон дээр Төв аймгийн хэмжээнд 24 байгууллагын 52, Зуунмод хотод 19 албан хаагч Үүнээс Баянчандмань сумаас 5 албан хаагч “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг” өргөж Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр, хоёргүй сэтгэл, зүтгэлээр ажиллахаа илэрхийлсэн юм. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд сумын ИТХ-ын дарга Л.Уранчимэг, Засаг дарга Г.Ариунболд, ЗДТГ-ын дарга А.Мөнхтуул болон төрийн албан хаагчид оролцлоо.

Мөн энэ өдөр төр, захиргааны албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж хөдөлмөрөө үнэлүүлж төрийн дээд “АЛТАНГАДАС” одонгоор энгэрээ мялаалгасан Мал эмнэлгийн тасгийн Тархвар зүйч Г.Цэрэнлхам-д баяр хүргэж дурсгалын зүйл гардууллаа.

2021-11-25 00:00:00