• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
УИХ-Р ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДАЖ МАНАЙ СУМАНД

Төвийн болон гэр хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээ, тохижилт" ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ НЬ ЭЭ. АЙМАГТ НИЙТ 91 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨГДЖЭЭ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дасан зохицож "Хөдөлмөр-Бүтээмж-Өсөлт"-д чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэхээр 2022 оны төсвийн тухай хууль батлагдлаа.
Энэхүү бодлогын хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлогыг 16,4 их наяд төгрөг, нийт зарлагыг 18,1 их наяд төгрөгөөр тооцож, улсын төсвийн хөрөнгөөр 2.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж, НДС-аас олгох тэтгэвэр, тэтгэмжид 2,8 их наяд, ЭМДС-аас олгох тусламж, үйлчилгээнд 1,5 их наяд төгрөгийг төсөвт тусган баталлаа.

“Халамжаас-Хөдөлмөрт” шилжих бодлого, зорилтын хүрээнд хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г үргэлжлүүлж, орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар төсвийн урсгал зардлын үр ашиг, үр дүнг ахиулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болж байна.

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үр дүн, чанарт суурилсан төсвийн хуваарилалт-санхүүжилтийн тогтолцоонд шилжиж, боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, соёлын салбарт гүйцэтгэлд суурилсан цалин, урамшууллын санхүүжилтийн оновчтой арга, хэлбэрийг нэвтрүүлж, үр ашгийг нэмэгдүүлэхээр боллоо.

Мөн хүн амын хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор ХАА-н болон ЖДҮ эрхлэлтийг дэмжин, үйлдвэрлэлийг эрчимжүүлж, зарим нэр төрлийн ХАА-н бүтээгдэхүүнд төрөөс урамшуулал олгох, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэхээр тогтлоо.

2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар #Төв_аймагт нийт 37 төсөл, арга хэмжээ бүхий 91,0 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт тусгагдлаа. Үүнээс 20 төрлийн төсөл арга хэмжээг шинээр хэрэгжүүлэхээр болж байна. Тухайлбал,

Боловсролын салбарт:

#Зуунмод суманд 160 ортой Дотуур байрны барилга

#Бүрэн суманд 160 ортой Дотуур байрны барилга

#Жаргалант суманд 150 ортой Цэцэрлэгийн барилга

- Аймгийн Боловсролын байгууллагуудын тоног төхөөрөмжийг шинэчлэх

Эрүүл мэндийн салбарт:
 Аймгийн #Нэгдсэн_Эмнэлэгт 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилга

- Аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг шинэчлэх

Зам, тээврийн салбарт:

#Угтаалцайдам#Цээл#Заамар сумдыг холбох 122.4 км хатуу хучилттай авто зам

#Аргалант сумын төв хүртэлх 7.1 км хатуу хучилттай авто зам

#Борнуур сумын Дуган хад ам хүртэлх 8.5 км хатуу хучилттай авто зам

#Алтанбулаг суманд Туул голын хойд болон дунд салаан дээрх төмөр бетон гүүрийн барилга

#Мөнгөнморьт суманд Хэрлэн голын гүүрийн зураг төсөв

Хөдөө аж ахуйн салбарт:

- Аймгийн хэмжээнд Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийг хэрэгжүүлэх

Хууль, хяналтын салбарт:

- Мэргэжлийн хяналтын газрын барилгын засвар

- ШШГЕГ-ын Нэг цэгийн үйлчилгээ бүхий төв

Барилга, хот байгуулалтын салбарт:

#Зуунмод хотод 2140 айлын орон сууцны хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх "Орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээ"

- **#Баянчандмань,** #Борнуур#Сэргэлэн#Эрдэнэ сумдад **"Төвийн болон гэр хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээ, тохижилт"**

- “Хөшигийн хөндийн шинэ хотын инженерийн дэд бүтэц” төсөл

Эрчим хүчний салбарт:

#Зуунмод хотод Дулааны станцын халаалтын 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хэсгийн 2 дугаар хэлхээний шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл

- Шинэ нисэх-Зуунмод хотыг холбох 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам 110/35/10 дэд станц

Эдгээр төсөл, арга хэмжээнүүд нь орон нутгийн хөгжлийг хурдасган, иргэдийнхээ амьдралын чанарыг ахиулахад чиглэгдсэн бөгөөд Төв сайхан нутгаа "ХӨГЖЛИЙН ТӨВ" болгон хөгжүүлэх үндсэн зорилтоо хэрэгжүүлэх суурь үр дүн болох юм.

#ХөгжлийнТөв

#ТөвАймаг

2021-11-14 00:00:00