• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ШИНЭЭР АЖИЛД ОРСОН БАГШ НАРТ ХОНЬ ГАРДУУЛЛАА

Сумын Засаг дарга Г.Ариунболд нь 2021 онд хөдөө орон нутагт ажиллахаар манай сумыг сонгон, Ерөнхий Боловсролын Сургуульд шинээр ажилд орж ажил амьдралын гараагаа эхэлж байгаа залуу боловсон хүчнээ дэмжиж ,цаашдын ажил амьдралд нь амжилт хүсэн 6 багшид халзан цагаан хонь гардууллаа.

Мөн ковид-19 халдварт цар тахлын үед галын шугманд цаг наргүй ажиллаж байгаа Эрүүл Мэндийн Төвийн их эмч, багийн эмч нар, жолооч, сувилагч, вакцинатор, тандалтын судалгаа дээр ажиллаж байсан 9 эмч эмнэлгийн мэргэжилтэнд хонь ямаа гардууллаа.

Сумын аварга малчин Н.Мягмардорж нь 5 хошуу малыг 5-н төрөл дээр нь өсгөн бойжуулж буй мундаг хөдөлмөрч хүн билээ.

Мягмардорж маань тус үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан б

2021-11-15 00:00:00