• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
МАЛЧИН ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН БҮСЧИЛСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ БАЯНЧАНДМАНЬ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төв аймаг 2021 оныг "Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласан бол Залуучуудын байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд "Малчин залуу гэр бүл"-ийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд БАЯНЧАНДМАНЬ, БАТСҮМБЭР, СҮМБЭР, ЖАРГАЛАНТ, МӨНГӨНМОРЬТ, БОРНУУР сумдын залуу малчид оролцож бие биеэ хүндлэх, гэр бүлийн үнэ цэнийн тухай ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх, малчдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалын үйлчилгээ, биеийн жингийн индекс, анхан шатны эрүүл мэндийн үзлэг зэргийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянчандмань сумын ЗДТГ, Баянчандмань сумын ЭМТөв, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Биеийн тамир спортын газар, Залуучуудын хөгжлийн төвөөс зохион байгууллаа.

Баянчандмань сумын ИТХ-н дарга Л.Урамчимэг залуу малчин хосуудын дунд азын сугалаа явуулж тус зөвлөгөөнийг дэмжлээ.

Зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчдийг Баянчандмань сумын Политехник Коллежийн Ноос, Ноолуур боловсруулах чадамжийн төв, мөн "МОН ЭГГ" ХХК-н үйлдвэрийн үйл ажиллагааг тус тус танилцууллаа.

2021-10-29 18:52:39