• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
Өнөөдөр "Илт Оргил" сүү бэлтгэн нийлүүлэх хоршоо нээлтээ хийлээ

Нээлтэд Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Хөрөнгө оруулалт Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэсийн дарга Д.Саран-Эрдэнэ, Сүү ХХК-ны гүйцэтгэх захирал Н.Болод, Сүү ХХК-ны сүү бэлтгэлийн албаны дарга Б.Амарбаясгалан, Сүү бэлтгэлийн менежер С.Амир нар ажлын хэсгийн хамт ирлээ.

Сүү ХХК-ны хамт олон Илт Оргил хоршооны 08.04-ны өглөө сүүгээ өгсөн 60 гаруй иргэдийн дунд сугалаа явуулж нээлтэд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст гарын бэлэг гардууллаа.

Хоршоогоор дамжуулан сүүгээ өгсөн бэлтгэн нийлүүлэгч литр тутамд 150-200 төгрөгний илүү үнээр өгөх болно. Хоршоо байгуулж их ажлын ард гарсан ИЛТ ОРГИЛ хоршооныхондоо баяр хүргэж амжилт хүсье. Чанартай техникийн шаардлагад нийцсэн сүү бэлтгэн нийлүүлэхийг малчид фермерүүд, мал бүхий иргэддээ УРИАЛЖ байна

2021-08-04 00:00:00